• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    93   |  
0

Цар тахлын хөл хорионы үеэр боловсролын бүхий л салбарын үйл ажиллагаа доголдож ихэнх хүүхэд гэртээ үлдэх болсон билээ. Энэ үеэр сурагчид ангийн найзуудаа, багш нараа санаж байгаа бол багш нар ч тэднээс дутахааргүй сурагчдаа санаж буй. Өдөр болгон уулздаг байсан хүмүүс хагас жил бие биетэйгээ уулзахгүй байх шиг санагалзал хаана байх билээ. Үүний нэг жишээ Нидерланд улсын Хойд Голланд мужийн нийслэл Хаарлем хотын Dr. H.Bavinck бага сургуулийн багш  Meinster-Van der Duin сурагчдаа санахдаа тэднийг дуурайлган 23 ширхэг бяцхан хүүхэлдэй урлажээ.

Тэрээр гэрэл зургийн платформ Pinterest-ээс бяцхан нэхмэл хүүхэлдэй хийх аргачлал сураад сурагчдаа хүүхэлдэй болгон нэхэх санаа төрсөн байна. Тэрээр сурагч бүрийнхээ нүдний шил, эрвээхий зангиа, үс засалт зэрэг гадаад төрхийн онцлогийг хүүхэлдэйдээ шингээжээ. Сурагчдынхаа хүүхэлдэй хэлбэрийг урлаж дууссаныхаа дараа өөрийгөө урласан байна. Ингэхдээ нэг хүүхэлдэй урлахад 3-4 цаг зарцуулсан ба нийт хүүхэлдэйг урлаж дуусахад 100 гаруй цагийг зарцуулжээ.

Meinster-Van der Duin багшийн хувьд сургуульд хэвийн ажиллаж хүүхдүүд цуглаж, өөрсдийнх нь бяцхан хувилбар болох хүүхэлдэйгээ харах тэр мөчийг догдлон хүлээж буй аж. Хүүхдүүд өсөж торнин багшийгаа мартаж болох ч өөрсдийнхөө бяцхан, хүүхэлдэй хувилбарыг бэлэг болгон авсан өдрөө хэзээ ч умартахгүй гэдэгт хатагтай Meinster-Van der Duin итгэлтэй байгаа.

Эх сурвалж: aleteia.org

TAGS