A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 87 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 87 | |
|
Коронавирусийн дэгдэлттэй тэмцэж буй Брүүклин дүүрэг дэх улсын эмнэлгийн ажилчид цэцгийн гоо үзэсгэлэнг олон төрлөөр дүрсэлсэн 1,800 уран зургийг бэлэг болгон авчээ.
Лондон хотын үндэсний хөрөг зургийн галерей, Нью-Йоркийн зэвсгийн хуарангийн цэцэрлэг, түүгээр ч үл барам Умард болон Өмнөд Солонгосын хилийн зурвас бүс нутагт уран бүтээлийнхээ үзэсгэлэнг дэлгэж байсан Лос-Анжелесын уран зураач Michael Gittes өөрийн зурсан 1,800 уран зургийг ийнхүү хүнд цаг үед ард иргэдийнхээ амь насыг хамгаалахаар ажиллаж буй эмнэлгийн ажилчдад бэлэг болгон илгээсэн байна.
Уран бүтээлч Gittes-ийн менежер Eli Bronner-ийн хэлснээр Нью Йорк хот цар тахлын голомт болж байсан үеэс эмнэлгийн бүх ажилчдад уран бүтээлээ бэлэглэх санаа Michael-д төрж, Нью Йорк хотоос сайн үйлсийн аянгаа эхлүүлсэн юм.
Уран зураач Gittes хандив өгөхөд тохирсон эмнэлэг олж өгөхийг туслах Bronner-оос хүсжээ. Ийнхүү тэд Brooklyn дүүргийн Bedford-Stuyvesant дахь эрүүл мэндийн төвийг сонгосон нь энэ аж.
Тэрээр цар тахлын голомт болоод буй улсын эмнэлгийн эмч, сувилагч, асрагч, цэвэрлэгч,тогооч, харуул гээд нэг ч ажилтан үлдээхгүй бүгдэд зориулж дахин давтагдашгүй цор ганц бүтээл зурж өгсөн байна.
Тус эмнэлгийн нягтлан Tracy Green cnn-өгсөн ярилцлагадаа тус уран бүтээлийг барьж үзэхэд яг л шинэ жил болсон мэт ид шидийн мэдрэмж төрж байсан. Хэдэн сар амралтгүй ажиллаж буй тэдний хөдөлмөр, зүрх сэтгэлийг хөндлөнгийн хэн нэгэн анзаарч бэлэг илгээсэнд туйлын баяртай байгаа” гэжээ.
Эх сурвалж: cnn.com
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|