• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    87   |  
0

Улс орнууд хөл хорионы дэглэмийг сулласнаас үүдэн цар тахал халдвар улам эрчээ авч буй энэ үед Бразилын Copacabana далайн эрэгт ахмад хос сансрын нисгэгчийн хувцас урлан өмсөж өөрсдийгөө вирусийн халдвараас хамгаалах арга сэдсэн нь олны анхаарлыг татаад байна.

Бразилын мэдээллийн сайт UOL-ийн мэдээлснээр Rio de Janeiro хотын чанд хөл хориог суллаж эхэлснээр хүмүүс гадаа гарч дасгал хөдөлгөөн хийх боломжтой болсон энэ үед ахмад нягтлан бодогч 66 настай Tércio Galdino Lima болон түүний эхнэр Alice нар гэрээсээ гарахдаа өмсөж байхаар астрономичийн хувцас урлажээ.

Учир нь 1.9 сая хүн COVID-19-ийн халдвар авч, 72 мянган хүн нас бараад буй тул Бразил улс коронавирусийн хоёр дахь том голомт болж байна. 

Энэ үеэр 65 настай уушгины хууч өвчтэй Lima коронавирусийн халдвар тусахгүй байх арга бодож олсон нь гадуур гарахдаа өмсөх сансрын нисгэгчийн хувцас ажээ. 

Сансарын нисгэгч болохыг насаараа мөрөөдөж ирсэн Lima интернетээс хэрхэн астрономичийн хувцас хийх талаар судалсны үндсэн дээр эхнэрээ ятган акрилик резин, тоглоомон дуулга зэрэг тусгай материал ашиглан хос хувцас хийн өмсөж Rio хотоор огторгуйн оддиссей болон явах болжээ.

Rio de Janeiro хотын Copacabana-ын далайн эргээр астрономичийн хувцсаа анх удаа өмсөн зугаалахдаа шоолуулах вий хэмээн санаа зовниж байсан ч хүмүүс эсрэгээрээ хүлээн авч, хамт зургаа авахуулж, магтаж байсанд ихэд урамшсан гэнэ.

Эх сурвалж: nydailynews.com

TAGS