• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    88   |  
0
 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Antonio Guterres улс орнуудын засгийн газрыг цар тахлын дараа тогтвортой, ногоон ирээдүйг бүтээхийн төлөө нүүрсний салбарт хөрөнгө оруулахаа зогсоохыг өчигдөр болсон олон улсын эрчим хүчний агентлагийн цахим хурлын үеэр уриаллаа.

Тэрээр илтгэлдээ “Covid-19-тэй тэмцэх төлөвлөгөөнд нүүрсний орох зай байх ёсгүй” гэсэн юм.

Covid-19-ийн дараах эдийн засгийн сэргэлт хийгээд дэлхийн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах төлөвлөгөө боловсруулах зорилготой тус цахим чуулганд дэлхийн 40 улсын засгийн газрын сайдууд оролцсон бөгөөд дэлхийн эрчим хүчний хэрэглээ, нүүрстөрөгчийн ялгарлын 80 хувийг төлөөлсөн юм.

Мөн Guterres ногоон эдийн засгийн бодлого хэрэгжүүлж буй Европын холбоо, Өмнөд Солонгос, Нигер, Канад зэрэг улсуудыг жишээ татсан юм.

“Зарим улс орон эдийн засгийн хямрал нүүрлээд буй газрын тос, түлшний компаниудаа дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа бол зарим нь эдийн засгийн болоод байгаль орчинд үр ашиггүй нүүрсний цахилгаан станцуудынхаа үйл ажиллагааг зогсоож эхэлсэн.”

Их 20 гүрний эдийн засгаа дэмжих хөтөлбөрийг авч үзвэл шатдаг түлшинд цэвэр эрчим хүчинд зарцуулснаар хоёр дахин их төсөв зарцуулсан байна.

Эх сурвалж: cnn

 
TAGS