A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
4
|
|
0
|
8
|
|
0
|
21
|
|
0
|
24
|
|
0
|
22
|
|
0
|
43
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 91 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 91 | |
|
АНУ-ын Нью-Мексико мужийн Лос Аламос хотын ахлах сургуулийн сурагч 17 настай Lillian Kay Petersen нь 78 дахь жилдээ зохиогдож буй шинжлэх ухааны шилдэг бүтээл шалгаруулах Regeneron Science Talent Search Competition-д нэгдүгээр байр эзэлж 250 мянга ам.долларын шагналын эзэн боллоо.
Үндэсний шинжлэх ухааны хөгжлийг дэмжих зорилгоор шинжлэх ухаан, технологи, математикийн салбарын шилдэг 10 бүтээлийг шалгаруулж төслүүдэд нийт 1,8 сая ам.долларын санхүүжилт олгожээ.
Тус тэмцээнд Lillian охин тариалангийн статистик мэдээлэл болон сансрын өдөр тутмын зураглалын тусламжтайгаар үр тариа боловсорч дуусахаас өмнө ургацын үр шимийг таамаглах боломжтой төхөөрөмж зохион бүтээсэн нь газар тариалангийн салбарт дэвшил авчирсан тул тэргүүн байрын шагнал хүртсэн юм.
Үүний тусламжтай тариаланчид хэдийд үр тариагаа тариалбал ургац сайн хураах, үер, ган гачиг зэрэг эрсдэлийг тооцох боломжтой болжээ. Түүний бүтээл өнгөрсөн жил Африкийн тариалангийн талбайд туршигдаж ургацын үр шимийг амжилттай таамаглаж чадсан тул батлагдсан юм.
Lillian-ий хэлж буйгаар түүний эцэг эх хоол хүнсний хомсдолтой бүс нутгаас хүүхэд үрчилж авсан нь түүнийг дэлхийн зарим бүс нутагт тулгарч буй өлсгөлөн, ган гачигдлын талаар судалж, шийдэл олоход хүргэсэн байна.
Дараагийн шагналт байрыг хиймэл оюун ухаант роботыг сургах алгоритмын программ зохиосон Нью Жерси мужийн Грийн Брүүк хотын 18 настай хүү Jagdeep Bhatia хүртсэн бол, удаах байрыг Оклахама мужийн Muskogee хотын оршин суугч 18 настай Brendan Crotty нь бүрэн ажиллагаат хайбрид хийн шатаах зуух зохион бүтээж тус тус хүртжээ.
Эх сурвалж: Thinking humanity
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
4
|
|
0
|
8
|
|
0
|
21
|
|
0
|
24
|
|
0
|
22
|
|
0
|
43
|
Daily poll
|