• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    96   |  
0
 

Өмнөд Солонгос улс коронавирусийн халдвар болон хэт халуун, борооны улирлаас иргэдээ хамгаалах өндөр технологи бүхий автобусны зогсоолын бүхээг зохион бүтээж хэрэглээнд нэвтрүүлж эхэлжээ. 

Сөүл хотын зүүн хойд дүүргүүдэд суурилуулж эхэлсэн тус бүхээгийн хаалга нь хүний биеийн температур хэмжих төхөөрөмжтэй бөгөөд халуун хэвийн буюу 37.5С-ээс бага тохиолдолд л хаалга нь онгойх аж. Халуун хэмжигч камер нь насанд хүрэгчид болон хүүхдэд зориулсан дээр болон доор суурилуулсан.

100 сая вон буюу 84 мянган ам.долларын өртөгтэй автобусны зогсолын тус бүхээг нь эйр кондишнинг системтэй тул халууны улиралд сэрүүцүүлэгч сэнс үлээхээс гадна вирус устгах хэт ягаан туяаны гэрэлтэй. Мөн бол өвлийн улиралд халуунаас үлээнэ. Түүгээр ч үл барам үнэгүй wifi-тай төдийгүй, иргэд утсаа цэнэглэхэд нь зориулж wireless болон usb цэнэглэгч, гар ариутгагч суурилуулснаас гадна хананд байх дэлгэцээс иргэд автобусны дугаар болон ирэх цаг минутыг харах боломжтой.

Ухаалаг бүхээг төслийн мэргэжилтэн Kim Hwang-yun-ий хэлж буйгаар өнгөрөгч долоо хоногоос эхлэн тус бүхээгийг дүүргүүдэд суурилуулж эхэлсэн бөгөөд өдөрт 300-400 хүн үйлчлүүлдэг гэсэн тоо бий.

Мөн иргэд автобуснаасаа хоцрохоос сэргийлж автобус дөхөж ирэх үед дуут дохио ажилладаг байна.

Эх сурвалж: Theguardian.com

TAGS