• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    115   |  
0
 

Австралийн засгийн газар Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хөгжүүлж буй AstraZeneca коронавирусийн вакцины клиникийн сүүлийн шатны туршилт амжилттай болж хэрэглээнд нэвтэрвэл үнэ төлбөргүй хэрэглэх гурван талт гэрээнд гарын үсгээ зурлаа. 

Их британи улс AstraZeneca-д 100 сая тун вакцины захиалга өгөөд буй. Харин Их Британийн AstraZeneca компани, Австралийн засгийн газар, тус улсын биотехнологийн CSL компанийн хамтын хэлэлцээр нь үүнээс арай өөр буюу вакцины хөгжүүлэлт, үйлдвэрлэл, түгээлтийг эрсдэлийг хангаж, хэрэв тус вакцин туршилтын эцсийн шатыг амжилттай давбал Австраличууд вакцины бүтцийн томьёог авч хэрэглэн дотооддоо үйлдвэрлэх юм.

Тус улсын ерөнхий сайд  Scott Morrison иргэддээ хандан “Оксфордын вакцин бол дэлхий дээр хөгжүүлж буй вакцинуудаас коронавирусийн эсрэг үйлчлэл үзүүлэх их итгэл найдвар хамгийн их төрүүлж буй нь юм. Тус хэлэлцээрийн хүрээнд вакцин амжилттай болбол бид хамгийн түрүүнд, үнэ төлбөргүй авч хэрэглэнэ” гэсэн юм. 

Оксфордын их сургуулийн хөгжүүлж буй вакцин нь туршилтын гуравдугаар шатанд яваа бөгөөд мянга гаруй сайн дурынханд тарьсан туршилтын үр дүнд коронавирустай тэмцэх эсрэг биет үүсгэж эхэлсэн юм.

Цар тахлын вирусийн халдварын эсрэг үйлчлэл үзүүлэх вакцин үйлдвэрлэх дэлхийн уралдаанд160 гаруй эм зүйн компани, төлөөлөгчид өрсөлдөж байна.

Эх сурвалж: abc.net.au

TAGS