• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    92   |  
0
 

Уур амьсгалын өөрчлөлтийн идэвхтэн Грета Тунберг өчигдөр буюу пүрэв гарагт Герман улсыг зорьж канцлер Агела Меркелтэй уулзаж цар тахлын дэгдэлтийн шуурганд орхигдоод буй чухал асуудал болон дэлхийн дулааралтай “зоригтой” арга хэмжээ авахыг шаардав.

17 настай Грета 2 жилийн өмнө дэлхийн дулааралтай тэмцэхээр хичээл хаялт зарлаж “Ирээдүйн төлөөх баасан гараг” хөдөлгөөнөө эхлүүлсэн өдрөө Берлин хотыг зорьсон юм.

Тунберг уур амьсгалын өөрчлөлтийн төлөөх хөдөлгөөний хамтрагч, Германы иргэн Luisa Neubauer, болон Бельгийн иргэн  Anuna De Wever, Adelaide Charlier-тэй хамт канцлертай уулзахаар яваа нь энэ

90 минут өрнөсөн тэдний уулзалтаар залуу идэвхтнүүд канцлерт хандан улс орны удирдагчдад нүүрсхүчлийн хийн ялгаралтай COVID-19-ийн тархалттай тэмцэж байгаа шиг эрс шийдэмгий арга хэмжээ авахыг уриалах хүсэлт тавьсан юм.

Тэрээр энэ уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр “Бид дэлхийн удирдагчдыг уур амьсгалын өөрчлөлтийг хямралын түвшинд авч үзэн шийдэмгий, урт хугацааны  бодлого хэрэгжүүлэхийг хүсэж байна” гэсэн юм.

Хатагтай Меркелийг европын холбоог даргалж байгаа удирдагчийн хувьд тус холбоо Парисын хэлэлцээрийн амлалтыг биелүүлэхэд  маш том хариуцлага бас боломжтой нүүр тулж байгааг илэрхийлэв.

Меркелийн хэвлэлийн төлөөлөгч Steffen Seiber: “Дэлхийн дулаарал бол дэлхий нийтийн сорилт, ялангуяа аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн орууд нэн тэргүүнд анхааралдаа авч, шийдэл олох хариуцлагын асуудал гэдэгт хоёр тал харилцан зөвшилцөлд хүрлээ” гэсэн юм.

Тус улс 2038 он гэхэд нүүрсний цахилгаан станцын ажиллагааг бүрэн зогсоох зорилго тавьж байгаа юм.

Эх сурвалж: news.yahoo.com

TAGS