A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
5
|
|
0
|
10
|
|
0
|
23
|
|
0
|
25
|
|
0
|
23
|
|
0
|
43
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 75 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 75 | |
|
Илүүдэл жинтэй байх нь коронавирусийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлэх зэрэг ноцтой өвчлөлүүдийн шалтгаан болголог тул Мексикийн засгийн газар түргэн хоол зэрэг таргалалтын үндэс болдог хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдэд худалдаалахыг хориглож эхэллээ.
Өнгөрөгч долоо хоногт Мексикийн Tabasco мужийн хууль батлагчид сахарын өндөр агууламжтай ундаа болоод хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг 18-аас доош насны хүүхдэд худалдаалахыг хориглосон бол 12 хоногийн дараа Oaxaca муж ижил шийдвэрийг гаргасан юм.
Цар тахал нь Мексикчүүд аливаа өвчинд өртөмтгий байгаа шалтгааныг эрэлхийлэх, үр дагаврыг багасгахаар шийдвэртэй алхмуудыг хэрэгжүүлэхэд түлхэц болсон бөгөөд одоогоор 10 муж дэвшилтэт шийдвэрийг гаргаж эхэлсэн байна.
Tabasco мужийн хууль санаачлагч Manuel Gordillo Bonfil: "Сovid-19-ийн цар тахал нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх түүхэн боломжийг олголоо" гэсэн юм. Тус хуулийн төслийг 22 хууль санаачлагч зөвшөөрч 8 нь татгалзсан санал оруулсан ч Tabasco мужид хэрэгжээд эхэлсэн юм.
Харин Oaxaca мужид тус хуулийн төслийг 31:1 харьцаатай дэмжигдсэн бөгөөд чипс, чихэр, хийжүүлсэн ундаа, чихэр ихээр агуулсан ундаа жүүс зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг тамхи, согтууруулах ундаа зэрэг бүтээгдэхүүний нэгэн адил 18-аас доош насны хүүхдэд зарахыг хориглосон байна.
Эх сурвалж: Washingtonpost.com
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
5
|
|
0
|
10
|
|
0
|
23
|
|
0
|
25
|
|
0
|
23
|
|
0
|
43
|
Daily poll
|