A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
5
|
|
0
|
10
|
|
0
|
23
|
|
0
|
25
|
|
0
|
23
|
|
0
|
43
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 92 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 92 | |
|
Бельгийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар ногоон орчин өссөн хүүхэд илүү өндөр IQ-тэй байдгийг тогтоожээ.
Hasselt-ийн их сургуулийн судлаачид ялгаатай орчинд амьдардаг 10-15 насны 600 хүүхдийн дунд хийсэн судалгаагаар IQ-гийн чадамж хийгээд ногоон орчны нөлөөлөл шууд хамааралтайг олж мэджээ.
Хүрээлэн буй орчны ногоон байгууламжаа гурван хувь нэмэгдүүлэхэд хүүхдүүдийн IQ-ийн чадамж ердийн хэмжээнээс 2,6 оноогоор өссөн байна.
Сонирхолтой нь нийгмийн бүх давхаргын хүүхдүүдэд ижил үзэгдэл ажиглагджээ. Тус судалгаа нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжил нь зөвхөн хүүхдийн хүмүүжиж буй орчин болоод санхүүгийн чадамжтай хамааралгүйг харуулсан юм.
Энэ харилцан хамаарлын цаад шалтгааныг судлаачид хараахан тодорхойлж чадаагүй ч, ногоон орчин ихтэй газар өссөн хүүхдийн стрессийн түвшин харьцангуй бага байж, дуу чимээний бохирдолд бага өртөж, эрүүл , эрч хүчтэй, нийгмийн идэвх сайтай амьдардагтай холбон тайлбарлажээ.
Тэдний судалгаагаар амьдрах орчны ногоон байгууламж нь хот суурин газар амьдардаг хүүхдийн зөн төлөв хийгээд, оюун санааны хөгжилд эерэгээр нөлөөлдгийг баталсан юм. Тиймдээ ч энэ судалгаа бодлого тодорхойлогчид болон хот төлөвлөлтийнхөнд хүүхдэд зориулж ногоон байгууламжийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх нэн шаардлагатайг харуулж байгаа юм.
Үүнтэй ижил судалгаа 2015 онд Барселонд хийгдсэн ба гэрийн болон сургуулийн орчинд дахь ногоон ургамлыг нэмэгдүүлэх нь хүүхдийн анхаарал төвлөрөл хийгээд ой тогтоолыг үлэмж нэмэгдүүлдгийг тогтоож байжээ.
Эх сурвалж: Euronews.com
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
5
|
|
0
|
10
|
|
0
|
23
|
|
0
|
25
|
|
0
|
23
|
|
0
|
43
|
Daily poll
|