• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    86   |  
0
 

Тус улсын засгийн газар Индонезийн арал дахь хөл хориог ирэх сараас эхлэн суллах төлөвлөгөөг хүчингүй болгож 2020 оныг дуустал гадны жуулчид хүлээн авахгүйгээ мэдэгдлээ.

Амралт, аялал зугаалгын үйл ажиллагаа явуулдаг далайн эргүүд, сүм, аялал жуулчлалын цэгүүдээ дотоодын жуулчдад зориулан долоодугаар сард нээсэн бөгөөд гадны жуулчдыг есдүгээр сарын 11-ээс авч эхэлнэ гэж шийдвэрлэсэн байв.

Гэвч цар тахлын тархалт ахин нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ шийдвэрийг өнөөдөр хүчингүй болголоо. Мөн тус улсын нийслэл Жакартад ч гадны жуулчин хүлээн авч эхлээгүй байна.

Үндэсний хэмжээнд тус улсад 6,680 хүн вирусийн халдвараар нас бараад буй бол 153 мянган хүн халдвар авсан гэж буй ч оношлогооны төхөөрөмж хязгаарлагдмал байгаатай холбоотойгоор бодит тоог нууцалж байна гэж үзжээ.

Эх сурвалж: Asiatimes.com

 
TAGS