• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    91   |  
0
 

Covid-19-ийн цар тахал дэлхий нийтийн цочроож буйтай холбоотойгоор үндэстэн дамнасан түргэн хоолны сүлжээ KFC нь 64 жилийн турш ашиглаж ирсэн "It's Finger Lickin' Good" буюу “Хуруугаа долоом амттай” гэх уриагаа хэрэглэхээ  больж байгаа талаараа мэдэгдлээ.

Иймд өнөөдрөөс эхлэн тус глобал брэнд түүхэндээ анх удаа нүүр царай болсон уриа үгээ хэрэглэхээ зогсоож байгаа юм.

Тус компанийн мэдэгдэлд энэ уриа нь “өнөөгийн нийгмийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг гааруулах агуулгатай тул бид энэ уриагаа дэлхий дахины бүх салбартаа хэрэглэхээс татгалзаж байна. Гэхдээ энх цаг ирэхэд бид хэзээ нэгэн цагт дахин хэрэглэнэ. Дэлхий нийт өөрчлөгдөж байна, хэцүү цаг үед хүн бүхэн дасан зохицох шаардлагатай, бид ч бас” гэжээ.

Мөн “бүх фэнүүддээ хандаж хэлэхэд, санаа бүү зовоорой, бид зөв цаг нь ирэхэд уриа үгээ хэрэглэж эхэлнэ” гэсэн юм.

Өнөөдөр тус түргэн хоолны сүлжээ ресторан дэлхийн 135 оронд 22 мянган сүлжээтэй бөгөөд зөвхөн Австрали улсад гэхэд 600 сүлжээтэй байна.

Эх сурвалж: nzherald.co.nz

TAGS