A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
5
|
|
0
|
10
|
|
0
|
23
|
|
0
|
25
|
|
0
|
23
|
|
0
|
43
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 85 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 85 | |
|
Финландын ерөнхий сайд Sanna Marin даваа гарагт болсон социал демократ намын хурлын үеэр ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 8 цагийг 6 болгож өөрчлөх шаардлагатай байгааг илэрхийллээ.
Тэрээр ерөнхий сайдад нэр дэвшихдээ ажлын цагийг 6 болгон богиносгох саналыг анх гаргаж байсан юм. COVID-19-ээс үүдэн ажилгүйдэл нэмэгдэж буй эрсдэлт энэ үед ажлын цаг богиносгох саналыг бусад 4 нам дэмжсэнээр хуулийн төсөлд оруулах боломжтой юм.
Өнгөрсөн няям гарагт социал демократ намын даргаар сонгогдсон, 34 настай Sanna Marin нь намынхаа гишүүддээ хандан “Финландын ажилчдын ажил, амьдралын хэв маягийг сайжруулах, финдландчууд богиносгосон цагаар ажиллах өөрчлөлтийг бий болгох үүднээс холч, шийдвэртэй өөрчлөлт алхмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэсэн юм.
Түүний үзэж буйгаар ажлын цагийг богиносгох нь ажлын бүтээмжийг нэмэх төдийгүй, ажилтай иргэдийн тоог одоогийн одоогийн түвшин 73. 7 хувиас 75 хувь болгон өсгөх засгийн газрын зорилттой харшлахгүй. Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлснээр олох үр ашгийг ажил олгогч болоод хөрөнгө оруулагч л эзэмшдэг тогтолцоог өөрчилж ажилчдад ч хүртээх нь чухал аж.
Marin нь дэлхийн хамгийн залуу удирдагчдын нэг бөгөөд баруун төвт зүүний үзэлтэй засгийн газрын өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн удирдаж байгаа юм. Тэрээр ерөнхий сайдаар сонгогдсон цагаасаа хойш засгийн газрын чиг баримжааг зүүн төвт үзэл рүү залж байгаа бөгөөд тэтгэврийг нэмж, өмнөх засгийн газрын бий болгосон зарим үр ашиггүй зардлыг танасан юм.
Ажлын цагийг богиносгох түүний саналыг нам нь дэмжээгүй бөгөөд харин үүний оронд ажлын илүү уян хатан нөхцөлийг санал болгох өөрчлөлт оруулах нь зохистой гэж үзжээ.
Эх сурвалж: reuters.com
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
5
|
|
0
|
10
|
|
0
|
23
|
|
0
|
25
|
|
0
|
23
|
|
0
|
43
|
Daily poll
|