• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    90   |  
0

Дэлхий нийтийн коронавирусийн тархалтын өгөгдөлд анализ хийсэн судалгаагаар таргалалт нь Covid-19-ээр нас барах эрсдэлийг 50 орчим хувиар нэмэгдүүлэх төдийгүй вакцины үйлчлэлийг бууруулах өндөр магадлалтай гэж дүгнэжээ.

Тус судалгаа нь хойд Каролины их сургууль, Дэлхийн банк, Их Британи, Саудын эрүүл мэндийн консул зэрэг байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь улс орнуудын засгийн газар таргалалттай тэмцэхэд дорвитой бодлого хэрэгжүүлэхд үлгэр болж байгааг онцолжээ.

Нийтийн бодлогын судалгааны институтийн дээр судалгаа нь засгийн газар хүнсний дэлгүүрт түргэн хоол сурталчлахыг хязгаарлах зэрэг сүүлийн үед хэрэгжүүлж буй санаачлагаас гадна бусад чухал ажлуудыг хийхийг уриалав 

Таргалалт нь зүрхний шигдээс, зүрхний хэм алдагдах, 2 төрлийн чихрийн шижин, болон хорт хавдрын шалтгаан болох зэргээр насжилтыг богиносгох төдийгүй, эрүүл мэндийн салбарын төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэх зэрэг сөрөг үр дагавартай билээ.

Тэрээр татвар болон халамжийн хамаарлыг уялдуулах, зохистой хэмжээнээс хэтэрсэн илчлэг, сахар агуулсан, эрүүл мэндийн ач холбогдолгүй хүнсний бүтээгдэхүүнд 8 хувийн татвар оногдуулах саналыг Британийн засгийн газарт хүргүүлэв.  

Мексик болон Унгар зэрэг улсад энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлснээр иргэд нь таргалалтын үндэс болдог хүнс бага хэрэглэдэг,  хүнсний үйлдвэрлэлүүүд нь эрүүл мэндэд ээлтэй хүнс үйлдвэрлэх зорилгоор бүтээгдэхүүнийхээ орцыг дахин томъёолж эхэлсэн байна.

Дээр үзүүлсэнчлэн таргалалттай байх буюу биеийн жингийн масс нь 30-аас дээш байх нь ковидийн халдвар авч эмнэлэгт хүргэгдэх эрсдэлийг 113 хувиар, эрчимт эмчилгээний тасагт хэвтэх эрсдэлийг 74 хувиар, халдвар авч нас барах эрсдэлийг 48 хувиар тус тус нэмэгдүүлдэг байна.

Судалгаагаар АНУ-ын иргэдийн 40 хувь нь таргалалттай гэдэг нь нотлогдсон бол Англи улсын хувь насанд хүрэгчдийн 27 хувь нь таргалалттай аж.

Эх сурвалж: Theguardian.com

TAGS