• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    105   |  
0
 

Та дэлхийн талыг автобусаар туулахад бэлэн үү?

Хэрэв тийм бол Adventures Overland гэх Энэтхэгт төвтэй аяллын компани аяллын хорхойтнуудад зориулан Энэтхэгийн Делигээс Английн Лондон хот хүрэх 70 хоногийн автобусны аяллын хөтөлбөр гаргажээ.

Хамгийн анхны холын зайн “hop-on/hop-off” буюу аяллын тогтсон маршрут бүхий тансаг зэрэглэлийн автобусны үйлчилгээ нь нэг удаадаа 20 зорчигчийг Лондон хот хүртэл тээвэрлэх юм байна.

Ингэхдээ 70 хоногийн хугацаанд 18 улсыг дайран өнгөрөх ба аялагчид Мьянмарын сүм дуганууд, Хятадын алдарт цагаан хэрэм, Москва болон Праг хотын түүхэн газруудаар зорчигчдоо аялуулах аж.

Тус санааг Tushar Agarwal  2010 онд Лондонгоос Энэтхэг хүртэл хийсэн соло аяллын гайхалтай туршалага дээрээ үндэслэн ажил  хэрэг болгохыг хүсжээ. Ингээд найз, аяллын хорхойтон Sanjay Madan-тай хамран Adventures Overland компанийг үүсгэн байгуулжээ.

Компаниа байгуулснаас хойш энэ хоёр аялагч Энэтхэгээс Лондон хүрэх гурван удаагийн автомашинтай аялал зохион байгуулсан туршлага дээрээ үндэслэн автобусаар ингэж аялах боломжтой гэж үзжээ. Мөн хоёр найз мөнх цаст Исландаас олон зуун мөстсөн горхи горхийг туулан Москва хүртэл аялж байжээ.

Agarwal CNN-д өгсөн ярилцлагадаа “Маш олон аялагчид авто аялал хийхийг хүсдэг ч хол замд жолоо барих нь амаргүй санагддаг тул халширдаг. Тиймдээ ч бид энэ олон хүмүүсийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд холын зайн, тав тухтай аяллыг санал болгохыг зорьсон учраас Делигээс Лондон хүрэх аяллын маршрутын сана төрсөн” гэжээ.

Энэ гайхалтай аяллын хөтөлбөр коронавирусийн хол хорио тавигдаж, дэлхий хэвийн байдалд шилжсэн үед буюу 2021 оны хоёрдугаар хагасаас эхэлж хэрэгжих юм байна. Agarwal-ын хэлснээр “Энэхүү аяллыг зохион байгуулах хамгийн тохиромжтой хугацаа бол дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд юм. Учир нь Энэтхэгээс Мьянмар хүрэх аяллаа эхлүүлэх, Хятад, Киргизстаны их уулсыг хөндлөн туулахад хамгийн тохиромжтой хугацаа.Энэ аялал нь амьдралыг харах өнцгийг өөрчлөм, хэзээ ч мартагдахгүй гайхалтай дурсамжийг үлдээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.” гэжээ. Тус аяллын үнэ нэг хүний 20 мянган ам.доллар орчим болох бөгөөд  та бүтнээр биш тухайн маршрутыг хэсэгчлэн сонгож аялах боломжтой юм байна.

Тус аяллын хөтөлбөрийн санаагаа нийтэд зарласнаас хойш аялах хүсэлтэй 40 мянган хүн хүн бүртгүүлжээ.

Эх сурвалж: CNN

TAGS