• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    86   |  
0

Энэ цаг үгийг уянгалаг дуугаараа хөглөж яваа Английн нэрт дуучин, хөгжмийн зохиолч, жүжигчин 29 настай Ed Sheeran болон түүний үзэсгэлэнт эхнэр Cherry Seaborn нар анхны хүүхэд Lyra Antarctica Seaborn Sheeran-аа саяхан өлгийдөн авснаа олон нийтэд мэдээллээ. 

Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш инстаграмд сураг алдарсан дуучин залуу өчигдөр нярайн оймсны зурагтай дараах постыг нийтэлсэн юм. 

"Сайн байцгаана уу. Та бүхэнтэйгээ хуваалцах хувийн чанартай нэгэн мэдээтэй. Өнгөрсөн долоо хоногт Cherry бид хоёр  гайхалтай эх барих багийн тусламжтай  үзэсгэлэнт охиноо эрүүл саруул өлгийдөн авлаа. Эх, хүүхэд хоёрын биеийн байдал тун сайн байгаа. Энэ цаг үед та бүхэн бидний хувийн орон зайг хүндэтгэнэ гэж итгэж байна. Цаг нь ирэхээр та бүхэнтэйгээ эргэн уулзах болно, хайртай шүү Эд-ээс хэмээжээ.

Эх сурвалж: bbc.com

TAGS