• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    79   |  
0

Алдарт жүжигчин, продюсер, бизнесмен, Америкийн мэргэжлийн бөхийн домог “The Rock” нэрээрээ олноо танигдсан Дуэйн Жонсон  гэр бүлээрээ ковидийн халдвар авсан талаараа олон нийтэд мэдээллээ. 

48 настай жүжигчин, түүний эхнэр 35 настай Лаурен, 4 болон 2 настай охид боло Жасмин, Тиана нар хоёр долоо хоногийн өмнө халдвар авсан байна.

Жонсон инстарамдаа нийтэлсэн видеодоо “Сорилын хариу эерэг гарч халдвар авснаа мэдэх мөч манай гэр бүлд тохиолдсон хамгийн том сорилт байлаа. Халдварыг даван туулах нь миний туулж өнгөрүүлсэн мөнгөгүй байх, хүнд бэртэх, ажлаасаа хөөгдөх зэрэгтэй харьцуулахад хамаагүй хүнд даваа. Бид яг одоо хүн бүхний эрүүл энхийн төлөө залбирч байна. Хичнээн дархлаа сайтай, эрүүл байлаа гээд ковид тусахгүй гэх баталгаа байхгүй гэдгийг сайтар ухаарлаа. Азаар биеийн байдал сайн байгаан дээр эмчилгээ төд удахгүй дуусах гэж байгаа. Бурхандаа баярлалаа” гэсэн юм.

Коронавирусийн халдварыг гэр бүлийн дотны найзуудаасаа авсан гэж үзэж буй аж.

Тэрээр:

  • Хэв журмыг даган мөрдөж
  • Дархлааны тогтолцоогоо сайтар дэмжиж,
  • Эрүүл ахуйдаа анхаарч,
  • Амны хаалтаа байнга зүүж,
  • Эерэг, өөдрөг байж итгэл найдвараа алдахгүй байж,
  • Мөн гэр бүл, ойр дотны хүмүүсээ халамжлаарай
  • Эрүүл байгаарай, найзууд минь хэмээн захижээ.

Анх 2002 онд “Хилэнцэт хорхойн хаан”/The Scorpion King/ кинонд тоглож ямар чадварлаг жүжигчин болсноо харуулснаар кино урлагт нэрээ цуурайтуулах болов. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн онд “Галзуу хурд-6, “Жуманжи”-д  тоглосон.

Тэрээр “Рок ярьж байна” /The Rock Sayshttps://leadnews.mn/ нэртэй өөрийн намтрын номоо 2000 онд гаргасан нь Нью Йорк  Таймсийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсэн

Эх сурвалж: bbc

TAGS