A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 88 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 88 | |
|
Covid-19-ийн вирусийн амьдрах чадварын талаар урьд өмнө нь хийгдэж байсан судалгаагаар тус вирус мөнгө болон шилэн, зөөлөн гадаргууд 2-3 хоног, хуванцар хийгээд төмөр гадаргууд 6 хүртэл хоног амьдрах чадвартай гэж үзэж байсан бол энэ үр дүн өөрчлөгдөж болохыг саяхан өөр нэгэн судалгаа баталлаа.
Австралийн үндэсний шинжлэх ухааны CSIRO агентлагийн судалгаагаар SARS-Cov-2 буюу Covid-19-ийн вирус нь бидний боддогоос харьцангуй урт хугацаанд гар утасны дэлгэц, мөнгө, хуванцар, төмөр зэрэг аливаа гадаргууд тасалгааны хэмд /20C/ 28 хоног амьдрах чадвартайг илрүүлжээ.
Гэвч тус туршилтыг харанхуй орчинд хийсэн ба хэт ягаан туяа нь вирусийг устгах чадвартай гэгдэг.
Томууны вирус нь яг ийм нөхцөлд 17 хоног амьдрах чадвартай бөгөөд үүнтэй харьцуулбал короновирусийн вирусийг тэсвэрлэх чадвар харьцангуй сайтай гэж дүгнэж болно. Түүнчлэн тус судалгаагаар SARS-Cov-2 /Covid-19/-нь хүйтэн температуртай харьцуулахад халууныг тэсвэрлэх чадвар сул буюу 40C-ийн хэмд 24 цаг л амьдарсан байна. Мөн зөөлөн болон нүхгүй, нягт гадаргууд харьцангуй урт хугацаанд амьдардгийг тогтоожээ.
АНУ-ын Халдварт өвчнийг хянах урьдчилан сэргийлэх төвийн мэдээлж буйгаар коронавирусийн вирус тээж буй хуванцар, төмөр зэрэг гадаргууд хүрэлцсэнээр халдвар авах боломжтой гэж үзжээ. Түүгээр ч үл барам агаар дэгдэж буй вирусийн ширхгээс ч хүн халдвар авах боломжтой юм.
CSIRO-ийн гүйцэтгэх захирал доктор Larry Marshall хэлснээр “Аливаа гадаргууд тус вирусийн амьдрах чадварыг нарийн тодорхойлж чадсанаар урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах арга хэмжээ авахад чухал нөлөөтэй” гэсэн юм.
Эх сурвалж: BBC
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|