A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 96 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 96 | |
|
Жирийн үед телескопоор ч харах боломжгүй байдаг Марс гараг хамгийн тод, том харагдах мөч тун удахгүй тохиох гэж байна. Сүр жавхлант улаан нүдэн гарагийг хамгийн ойроос харах, ховор тохиох энэ боломжийг ашиглан одот ертөнцийн талаарх төсөөллөө бодит болгоорой.
Ангараг болон дэлхий тус тусын орбитын нэг эгнээнд давхцах эл үзэгдэл 26 сард нэг тохиодог бөгөөд хамгийн сүүлд 2018 оны долоодугаар сард зэрэгцэж 58 сая км-ийн зайд ойртсон нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст байрлах хүмүүст улаан нүдэн гарагийг эгц дээрээс, хамгийн тод томруунаар харах боломж олгож байсан юм.
Нар, дэлхий, ангараг гурвуулаа Гринвичийн цагаар мягмар гарагийн 23:20 буюу Улаанбаатарын цагаар Лхагва гарагийн 07:20-д орбитийн нэг шугамд орж, тойрог замынхаа хамгийн их ойртдог цэг дээр зэрэгцэх тул одон орон судлаачдын нэрлэдэг “эсрэгцээ”-ний хормыг энэ үед та харах боломжтой.
Энэ удаагийнх 62,069,570 км-ийн зайтай ойртож байгаа нь 2035 он хүртэлх хамгийн ойр зэрэгцэх зайд тооцогдож байгаа юм.
Одоогоор дэлхийгээс хөөргөсөн гурван хөлөг Марсыг зорих аялалдаа гарсан бөгөөд АНЭУ-ын “Hope” хөлөг, БНХАУ-ын “Tianwen” хөлөг, АНУ-ын “Perseverance” хөлөг юм.
Европ болон ОХУ-ын хамтарсан хөлөгExoMars "Rosalind Franklin" –аа энэ онд багтааж хөөргөхөөр төлөвлөсөн ч амжаагүй тул 2022 оны эцэст хөөргөхөөр хойшлуулсан юм.
Эрдэмтдийн тооцсоноор Hope, Tianwen and Perseverance гэсэн 3 хөлөг ирэх оны хоёрдугаар сард Марс гарагт газардах учиртай.
Марс гараг дэлхийтэй хамгийн ойртсон давхцал 2003 онд тохиож байсан бөгөөд 60,000 жил буюу 56 сая км-т ойртож байсан үе гэж үздэг. Харин холдсон хугацаа гэвэл 2012 он буюу 100 сая км-ийн зайтай алсарсан тохиолдлыг тооцож болно.
Эх сурвалж: BBC
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|