• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    93   |  
0

Дэлхийн банк группийн удирдах зөвлөлөөс хөгжиж буй орнуудын хүн амд шинжилгээ хийх, Covid-19-ийн вакцины худалдан авалт, түгээлтэд зориулан 12 тэрбум ам.долларын санхүүжилтийн төслийг баталснаа өчигдөр буюу мягмар гарагт мэдэгдлээ.

Санхүүжилтийн төлөвлөгөөнд, 160 тэрбум ам.долларын багцыг хөгжлийн олон талт бодлогын хүрээнд хөгжиж буй орнуудын нэг тэрбум хүнийг цар тахлын халдвараас сэргийлэх, эмчилгээ, оношлогоог сайжруулах, тархалтыг даван туулах вакцинаар хангах зорилгоор 2021 оны зургаадугаар сар хүртэл үргэлжлэх төсөлд хуваарилсан юм. Дэлхийн банкны COVID-19-ий яаралтай арга хэмжээ нь хэдийн дэлхийн 111 оронд хэрэгжиж эхэлсэн байна.

Дэлхийн банкны хэрэгжүүлж буй энэ төслийн хүрээнд ДЭМБ болон COVAX (ковидийн вакцин хөгжүүлэх хамтын ажиллагааны нийгэмлэг)-ын үйл ажиллагааны олон талт хөгжлийн бодлогыг дэмжих аж.

Дэлхийн банкны мэдээлж буйгаар санхүүжилтийн төсөл нь зээл хүлээн авагч буюу хөгжиж буй орнуудад COVID-19–ийн вакциныг өргөн хүрээнд хүртээмжтэй нийлүүлэх, эмийн компаниудтай гэрээ хийх  зэрэг техникийн тусламж үзүүлэхэд зарцуулах аж.

Эх сурвалж: Financialpost.com

TAGS