• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    85   |  
0
 

Тавилга, гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ алдаршсан Шведийн брэнд Ikea нь дэлхийн 27 орон дахь салбараараа дамжуулж хуучирсан бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуулах, дахин боловсруулах, нийгмийн эмзэг бүлгүүдэд хандивлах зорилгоор хэрэглэгэсэн барааг буцаан авах санаачлагыг хэрэгжүүлж эхэллээ.

Тус компанийн төлөөлөл Арванэгдүгээр сарын 24-өөс арван хоёрдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх “Black Friday үйл ажиллагаа нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангах, Circular Economy буюу Тойрог эдийн засагт хувь нэмэр оруулах боломж” гэж үзэж буй.

Тойрог эдийн засаг нь  Үйлдвэрлэл-Хэрэглээ-Хаягдал гэсэн шулуун эдийн засгийн загвар (Linear Economic Model) -ыг өөрчилж, дахин эргэлдүүлэн тойрогт оруулах замаар хог хаягдлыг багасгах, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах зорилготой.

Тиймдээ ч "Тойрог эдийн засгийн хэв загварыг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт, үйлдвэрлэгч болон хэрэглэгчийн хамтын ажиллагаа, бусад бизнес, тухайн улс орны засгийн газар, нийгэмлэгийн оролцоо шаардлагатай бөгөөд хамтарч чадваас бид бараа бүтээгдэхүүнийг засварлах, дахин хэрэглэх, дахин боловсруулах циклийг сайжруулах замаар хаягдлыг багасгах боломжтой” хэмээн тус группийн тогтвортой үйлдвэрлэл хариуцсан захирал Pia Heidenmark Cook хэлсэн юм.

Ikea хуучин тавилга зарж буй мерчендайзерууддаа шинэ барааны татан авалт хийхдээ 50 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх ваучер олгох юм байна.

Тус компани бүтээгдэхүүнийхээ хэрэглээг уртасгах, дахин боловсруулах, дахин хэрэглэх, хуучирсан бүтээгдэхүүнийг сайжруулан засварлаж дахин борлуулах, хандивлах арга замыг эрэлхийлж эхэлсэн нь  байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулахаар зорьж буй нь тод жишээ гэж үзэж болно.

Энэ оны эцсээр Ikea нь анхны хэрэглэсэн барааны дэлгүүрээ Стокгольм хотын төвд нээх гэж байгаа бол ирэх жил гэхэд дэлхий дахинд бүтээгдэхүүн борлуулж буй цэгүүддээ хэрэглэсэн эсвэл засварлаж сайжруулсан тавилгууд зарах тусгайлсан цэг байгуулахаар төлөвлөж байна.

Тус брэнд дэлхийн 40 гаруй оронд албан ёсны дэлгүүртэй бөгөөд 131 мянган иргэнийг ажлын байраар хангаж буй.

Эх сурвалж:abcnews.go.com

TAGS