A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 96 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 96 | |
|
Коронавирусийн тархалтыг амжилттай хязгаарлаж, эдийн засгийн хор хөнөөл багатай даван туулахад чухал шийдвэр, бодлого хэрэгжүүлсэн Шинэ Зеландын ерөнхий сайд Jacinda Ardern ерөнхий сайдын сонгуульд хоёр дахь удаагаа сонгогдлоо.
Сонгуулийн урьдчилсан дүнгээр Ardern-ий зүүн төвт хөдөлмөрийн нам нь сонгуульд нийт сонгогчдын 49 хувийн санал авсан нь улс төрийн шинэ тогтолцоо бүрэлдсэн 1996 оноос хойших хамгийн өндөр санал авсан дүн гэж үзэж байна. Үүний үр дүнд түүний нам парламентын 120 суудлын 64-ийг нь авах эрхтэй болж байгаа ба өнөөгийн улс төрийн тогтолцооны эрхийг барих анхны нам болж буй юм. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд нэг ч нам давамгай санал авч байгаагүй буюу, хамтарсан засаг нь тус улсын засаглалын тогтсон зарчим байлаа.
Шинэ Зеландын ерөнхий сайд Ardern ялалтынхаа илтгэлдээ “Сүүлийн 50 жилд Хөдөлмөрийн намдаа итгэл үзүүлж ирсэн Шинэ Зеландчууддаа баярлалаа. Миний амлаж чадах зүйл бол бид Шинэ Зеланд хүн нэг бүрийн төлөө ажиллах нам байна” гэсэн юм.
Хөдөлмөрийн намын өрсөлдөгч болон баруун төвт үзэлтэй Үндэсний нам нь 27 хувийн саналаар 35 суудал авсан нь өнгөрсөн сонгуулиар 44 хувийн санал авсантай харьцуулахад харьцангуй буурчээ.
Сонгуулийн эцэслэсэн дүнг онцгой санал буюу гадаад дахь Шинэ Зеландчуудын саналыг тоолсноор гурван долоо хоногийн дотор танилцуулах тул урьдчилсан дүнд нөлөөлж мэдэх юм.
Ardern 2017 онд 37 настайдаа Шинэ Зеландын гурав дахь эмэгтэй ерөнхий сайд, дэлхийн хамгийн залуу эмэгтэй удирдагчдын нэгээр сонгогдож байсан юм. Сонирхуулахад ажлын байран дээрээ ажлаа хийж байхдаа хүүхдээ төрүүлсэн дэлхийн хоёрд удирдагчийн нэг болсон юм.
Ardern дор цар тахлын халдварын 120 тохиолдол илэрсэн төдийд “урьдчилж, эрчимтэйгээр тэмц” уриан орон даяар онц байдал зарлаж амжилттай хязгаарлаж чадсан нь дэлхий нийтэд улс төрчийн нөлөөгөө өсгөхөд томоохон хөшүүрэг болсон юм.
Засгийн эрх барих хугацаандаа томоохон хямралуудыг амжилттай даван туулсан юм. Тухайлбал, 2019 онд 51 хүн амиа алдсан, Христийн хоёр сүмд болсон террорист халдлагын дараа буу хэрэглэх хуулинд өөрчлөлт оруулж, орон нутгийн Муслим нийгэмлэгтэй уулзахдаа бүртээ хижаб буюу толгойн алчуур хандивлаж байсан юм. Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сард White Island галт уулын дэлбэрэлтийн үеэр 21 хүн амиа алдахад газар дээр нь даруй очиж арга хэмжээ авч, анхны тусламж үзүүлсэн хүмүүсийг тэвэрч талархлаа илэрхийлж байсан дүр зургаар нь бид сайн санах билээ.
Тэрээр сорилтод жилүүдийг туулахад бэлэн байгаагаа хэлээд “Жинхэнэ өөрчлөлт ард иргэдээ дагуулж чадсан цагт ирнэ” гэсэн юм.
Эх сурвалж: CNN
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|