• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    87   |  
0
 

Залуу үеийнхэн өнгөрөгч зууны бүх үеийнхэнтэй харьцуулахад ардчиллын сэтгэл ханамжтай хамгийн багатай, ардчилсан тогтолцооны хэрэгжилтэд урам хугарсан байдгийг Кембрижийн их сургуулийн судалгаа тайлагнажээ. Энэ хандлага Европ, Хойд Америк, Африк болон Австрали зэрэг орнуудад түлхүү ажиглагдсан байна.

Милленалиуд буюу 1981-1996 оны хооронд төрөгсөд X үеийнхэн буюу 1965-1981, Baby Boomers буюу 1944-1964, Дайны үеийнхэн буюу 1918-1943 онд төрөгсөдтэй харьцуулахад хамгийн бага сэтгэл ханамжтай байдаг талаар тус судалгаа өгүүлжээ.

Дэлхий дахинд залуу үеийнхэн ахмадуудтай харьцуулахад улс орныхоо ардчиллын үзүүлэлт сэтгэл дундуур төдийгүй өмнөх үеийнхний амьдралын энэ ангилалд байсан үеийнхтэй харьцуулах мөн сэтгэл ханамж хамгийн багатай байгааг тус судалгааны өгүүлэлд дурджээ.

Энэ дүр зураг АНУ, Бразил, Мексик, Өмнөд Африк, Франц, Австрали, Их Британи зэрэг орнуудад дорой байгаа аж.

Харин Герман, БНСУ, төв болон зүүн европын маш олон пост-коммунист орнуудын залуусын ардчиллын сэтгэл ханамж өссөн байна.

Тус судалгаанд ардчиллын сэтгэл ханамж залуу үеийнхэнд хамгийн дорой байгаагийн голлох шалтгааныг хөрөнгө болон орлогын ялгаатай байдал гэж дүгнэжээ. Тухайлбал, шинэ мянганыхан АНУ-ын хүн амын дөрөвний нэгийг бүрдүүлдэг атал, тус улсын баялгийн ердөө 3 хувийг эзэмшдэг бол  Baby Boomers тэдний насанд нийгмийн баялгийн 21 хувийг эзэмшдэг байсан гэсэн баримтыг эш татжээ.

Кембрижийн “Ардчиллын ирээдүй” судалгааны төв нь 1973-оноос хойш өнөөг хүртэл дэлхийн 160 орны 4.8 сая иргэнээс судалгаа авч, олон нийтэд таницлуулж байгаа байгууллага юм.

Эх сурвалж: Reuters.com

TAGS