• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    93   |  
0
 

Финландын  Nokia компани саран дээрх анхны 4G утасгүй сүлжээг суурилуулахад NASA-тай хамтарч ажиллах 14,1 сая ам.долларын гэрээ байгуулсан талаараа мэдээллээ.

Сарнаас холбоо барих сүлжээ нь NASA 2024 он гэхэд сар руу  хүн илгээх, байнгын амьдралыг бий болгох Artemis төслийн хүрээнд хийгдэх  томоохон ажлын нэг юм.

Nokia-гийн мэдээлж буйгаар 4G сүлжээ нь сансрыг нисгэгчдийг дуут болон видео дуудлага хийх, өгөгдөл илгээх, солилцох, саран дээр хайгуул хийх ажилд чухал үүрэг гүйцэтгэх аж.

Нокиа“Харилцаа холбооны анхны утасгүй сүлжээний системийг 2022 оны эцсээр саран дээр байгуулахаар төлөвлөснөө” илэрхийлжээ.

Тус компани нь Техас мужид байрлах  агаарын хөлгийн загварчлал гаргадаг Intuitive Machines-тэй хамтран ажиллаж, сүлжээ байгуулах тоног төхөөрөмжийг саран дээр байршуулах юм байна.

Сарыг 4G сүлжээтэй болгосноор чухал командууд, удирдлагын функцүүд, саран дээрх хөлгүүдийн алсын удирдлага, хөлгийн аяллын шууд дамжуулалт, HD видеоны шууд дамжуулалт зэрэг их хэмжээний өгөгдөл, чухал мэдээллүүдээр дамжуулах апп, платформыг ашиглах боломж бүрдэх юм.

Эх сурвал: National post

TAGS