A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 72 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 72 | |
|
Сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр дотоодын эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангах зорилгодоо өмнөд Австралийн сая нэг хүрснээр ногоон эрчим хүчийг 100 хувь ашигладаг дэлхийн анхны харьяа нутаг боллоо.
Тухайлбал, өчигдөр буюу ням гарагийн нэг цагийн цахилгааны хэрэглээ буюу 11,100 хувийн эрчим хүчний эрэлтээ дан ганц нарны цэнэг хуримтлуураараа хангаж дөнгөсөн байна.
Энэ тухай тус улсын Эрчим хүчний зах зээлийн хангамжийн биржийн / AEMO /гүйцэтгэх захирал Audrey Zibelman: “Дэлхийн эрчим хүчний хэрэглээн гайхамшигт үзэгдэл” гэсэн юм.
Өмнөд Австралийн бүс нутаг нь хэрэглэгчдийн дээврийн нарны цэнэг хуримтлуураараа эрчим хүчний хэрэглээний 77 хувийг хангадаг бол нарны эрчим хүч хуртимтлуурын бүс нутгийн хамгийн том талбай болох Tailem Bend болон Port Augusta-гын нөөцөөс 23 хувиа бүрдүүлдэг байна.
Түүнчлэн байгалийн хий болон салхины эрчим хүчний тээрмээс гарган авсан цахилгааныг тус өдөр Виктория муж руу экспортолсон байна.
2009 онд тус муж эрчим хүчний сүлжээнд холбогдсон нэг ч нарны энерги хураагуургүй байсан бол өдгөө тус мужийн нийт өрхийн гуравны нэг нь хэрэглээний эрчим хүчээ нарны энергиэс авдаг байна. AEMO нь ирэх 14 сард нарны эрчим хүчний нэмэлт 36,000 дээврийн хураагуурын системийг суурилуулахаар төлөвлөж байна.
Тэдний дараагийн алхам бол айл өрх бүрийг өдрийн цагаар хямд эрчим хүч хуримтлуулж, нөөцлөх баттерейтэй болгох явдал юм.
Эрчим хүчнээ нарнаас бүрэн хангаснаар гадагшаа урсах мөнгийг зогсоох, байгальд ээлтэй эрчим хүч хэрэглэж, эрчим хүч гарган авах зардлаа танах хамгийн шилдэг арга юм байна.
Эх сурвалж:: abc.net.au
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|