• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    100   |  
0

Хятад улс 2035 онд гэхэд зах зээлд борлуулагдах нийт тээврийн хэрэгслийг “байгальд ээлтэй” болгох амбиц тавин ажиллаж эхэлжээ.

Дэлхийн хамгийн олон хүн амтай тус улсын хувьд энэ жилийн шинэ тээврийн хэрэгслийн нийт борлуулалтын 50 хувийг “шинэ төрлийн энергийн”-эх үүсвэрээр ажилладаг цахилгаан болон цэнэглэх боломжтой (plug-in) хайбрид автомашин, устөрөгчийн хөдөлгүүрт ( fuel cell) автомашин эзэлж байна. 

Үлдэж буй хувийг хайбрид автомашин юм. Хятадын аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны шинэ төрлийн автомашин үйлдвэрлэлийн төлөвлөлтийн бодлогын хүрээнд тус улсын автомашины үйлдвэрлэлийн холбоод өчигдөр буюу мягмар гарагт эрчим хүчний шинэ эх үүсвэрээр ажилладаг машин үйлдвэрлэлийн тайлангаа танилцуулсан юм.

2019 онд Хятадын зах зээлд борлуулагдаж буй нийт  тээврийн хэрэгслийн 5 хувийг шинэ төрлийн энергийн хөдөлгүүртэй автомашин эзэлж байна. Тус зорилтын хүрээнд энэ харьцааг 50 хувьд хүргэж ба энэ төрлийн автомашины 95 хувийг EV буюу цахилгаан автомашин байх аж.

Түүнчлэн  2035 он гэхэд шатахуунаар ажилладаг автомашин нь зөвхөн хайбрид байх аж. Үүний хүрээнд 2030 он гэхэд  хайбрид машины хэрэглээг 75 хувьд хүргэж, харин 2035 он гэхэд 100 хувьд хүргэж, уламжлалт шаталттай автомашиныг үйлдвэрлэхээ бүр мөсөн зогсоох зорилт тавьжээ.

Өнгөрсөн Есдүгээр сард тус улсын удирдагч Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр 2060 он гэхэд Хятад улс  “Carbon Neutral” буюу нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулж тэнцвэржүүлнэ" гэж амласан байна. 

Өдгөө БНХАУ дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын дийлэнхийг дангаараа буюу 28 хувийг бүрдүүлж бөгөөд цахилгаан автомашиныг бүх нийтийн хэрэглээ болгох нь энэ амлалтдаа хүрэхэд томоохон түлхэц болох юм.

Сонирхуулахад, 2019 онд Япон улсад цахилгаан автомашин нь нийт автомашин борлуулалтын 39 хувийг эзэлсэн бол тус улсын засгийн газар 2030 онд 50 хувьд хүргэх зорилт тавьсан нь Хятад болон Европын улсуудтай харьцуулахад арай бага амбицтайгаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Asia.nikkei.com

TAGS