• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    69   |  
0

Голландын Pal-V нисдэг машин үйлдвэрлэлийн Pal-V Liberty нэртэй цахилгаан хөдөлгүүрт, гурван дугуйт нисдэг машин нь европын зах зээлд газрын тээврийн хэрэглээнд /энгийн замаар явах/ хүлээн зөвшөөрөгдсөн анхны тээврийн хэрэгсэл боллоо. 

Ийнхүү кино болон виртуал ертөнцөд л бидний хардаг байсан нисдэг машиныг европын улсууд гудамж, талбай, олон нийтийн газар хэрэглэх албан ёсны зөвшөөрөлтэй болж байгаа юм. Тус нисдэг машины  энгийн замын жолоодлогын дээд хурд нь 160 км/ц ба ба цахилгаан хөдөлгүүр нь 99 bhp-буюу 99 морины хүчин чадалтай дүйцнэ. Харин нислэгийн горимын дээд хурд нь 180 км/ц бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр 500 км-ийг 4.3 цагт туулах чадалтай бол газрын горимд1,315 хүртэл км туулах юм байна.  

Тус нисдэг машины тоормосны системийн хэвийн ажиллагаа, хурдны тойрог замын туршилт, хийн ялгаруулалт, дуу чимээний бохирдол зэрэг техникийн хяналтын үзлэг, 150 цагийн нислэг, 1,200 туршилтын тайлан дээр үндэслэн энгийн замд хэрэглэхийг хуульчилжээ.

Харагдах байдлын хувьд дээвэр дээрээ эвхэгддэг сэнстэй, гурван дугуйтай, орчин үеийн автомашин шиг харагдах ба нисдэг тэрэгтэй харьцуулахад овор багатай буюу 2 зорчигчийг тээвэрлэх багтаамжтай аж.

Эх сурвалж: timesnownews.com

TAGS