• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    139   |  
0

АНУ ерөнхийлөгчийн засаглалтай болсон 244 жилийн хугацаанд анх удаагаа өнгөт арьст, эмэгтэй дэд ерөнхийлөгчтэй болсон түүхэн үйл явдал ням гарагт тохиолоо.

Олон сая цагаач хийгээд уугуул охид бүсгүйчүүдэд итгэл найдвар, урам зориг төрүүлсэн АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрисийн талаар сонирхолтой 10 баримтыг танилцуулж байна. 

  1. Олон зүйлийн анхдагч Камала Харрис

Калифорни мужийн тойргийн болон ерөнхий прокуророор сонгогдсон анхны өнгөт арьст эмэгтэй төдийгүй, АНУ-ын өмнөд Ази гаралтай анхны сенатч байв.

Энэтхэгээс Калифорнийн их сургуульд докторын зэрэг горилохоор ирсэн  Shyamala Gopalan болон Берклигийн их сургуульд эдийн засгийн ухааны доктороо хамгаалахаар ирсэн Ямайк гаралтай Donald Harris нарын ууган охин болон  1964 онд мэндэлжээ. Энэтхэгийн кастын тогтолцоот нийгмийн элит давхаргад хамаарах Shyamala-гийн хувьд шашныхаа хуулийг зөрчин, гэр бүлийнхнээсээ зөрж Donald Harris-тай гэр бүл болсон ч Харрисыг Түүнийг 7 настай байхад тэд салжээ. Ийнхүү  Харрис бага насныхаа ихэнх өдрүүдийг өнгөт арьстнуудын сүмд өнгөрүүлсэн гэж дурсдаг.

2.     Хүүхэд насаа иргэний нийгмийн хөдөлгөөн дунд өнгөрөөв

Харрис "хүний эрхийн төлөөх хөдөлгөөний түүх хүүрнэгч" болж өссөн гэж ярих дуртай. Тэрээр түүний эцэг эх нь өмнөд эрэгт болж буй хүний эрхийн төлөөх иргэний нийгмийн бүхий л жагсаал цуглаанд оролцохдоо Харрисыг дагуулан явдаг байжээ. Харрис сэхээтэн цагаачдын гэр бүлд өсөж торнисон юм. Түүний аав нь Стэнфордын их сургуульд багшилдаг бол ээж нь Энэтхэг дипломатчийн гэр бүлээс гаралтай ба ходоодны хорт хавдар судлаач.

3.     Сохор болзооны үеэр танилцсан Дуглас Эмхоффтэй хуримлав

Камала Харрис Лос Анжелесын хуульч Дуглас Эмхоффтэй 2013 онд маркетингийн зөвлөх Крисет Хандлигийн Сан Франциско хотод зохиосон сохор болзооны үеэр танилцаж байсан бөгөөд 2014 онд гэрлэлтээ батлуулав. Нөхөр Дугласын хувьд хоёр дахь гэрлэлт нь байсан бол Харрисын хувьд анхных нь байжээ. Өөрөө хүүхэд төрүүлээгүй ч нөхрийнхөө хоёр хүүхэдтэй халуун дулаан харилцаатай аж.  

4. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч

1989 онд хуульчийн мэргэжлээ эзэмшсэний дараа 1999 оноос Калифорнийн Аламеда хотын тойргийн прокурорын орлогчоор ажиллаж байгаад 1998 Сан-Францискогийн тойргийн прокурор болсон анхны өнгөт арьст эмэгтэй. Энэ хугацаанд тэр хүүхэд, гэр бүл хамгааллын байгууллагыг удирдан хүүхдийн эсрэг үйлдэгдэх бэлгийн хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэгчээр мэргэшжээ. 

Тэрээр 2016 онд The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа:  "Би хүүхдийн гэмт хэргийн тохиолдлууд дээр ажилладаг байхдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хууль үйлчлээгүй гэмт буруутнуудын эсрэг сайн дураараа ажилладаг байсан" гэж дурджээ. Улсын яллагч байхдаа  Сан-Франциско хотын эрүүл мэндийн газартай хамтран  бэлгийн болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод яаралтай тусламж үзүүлэх тасгийг санаачлан байгуулав. Түүгээр ч үл барам "Хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгтэй тэмцэх холбоо"-г үүсгэн байгуулжээ. Тэрээр нийгмийн цөөнхийн бэлгийн хүчирхийлэл, дарлал мөлжлөгийн тухай хуулийг чангатгахын төлөө ажиллаж, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах байрыг ашиглалтанд оруулав. 

Дараа нь Калифорнийн Ерөнхий прокурор харин 2016 онд Сенатад мужаа төлөөлөх болов. 

5.   Мэргэжлийн тогооч мэт амттай хоол хийдэг

Харрис чөлөөт цагаараа төрөл бүрийн хоол хийх дуртай нэгэн. Түүний инстаграмаас та Энэтхэг болон газар дундын тэнгисийн халуун ногоо, сүмсээр амтлагчаар амталж шарсан цацагт хяруул, төрөл бүрийн бяслаг бүхий хучмал зэрэг арааны шүлс асгарам хоолны зураг бичлэгүүдийг харах боломжтой. Түүний хоолны нэвтрүүлэгт орсон бичлэгүүдийг YouTube-ээс үзээрэй.  

6. New York Times-ийн бэст селлер зохиолч Камала

Тэрээр Smart on Crime (2009 ), “The Truths We Hold” (2019)гэсэн хоёр ном төдийгүй Superheroes Are Everywhere (2019) гэсэн хүүхдийн ном бичжээ.  

7. Бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалагч

Тэрээр Калифорни хотод ижил хүйстэн Kris Perry  болон Sandy Stier нар хуримын ёслолл хууль ёсоор гүйцэтгэхэд дэмжин оролцов.

8. Гэмт хэргийн гаралтыг бууруулахаар шинэлэг шийдлүүлийг санаачлав

2005 онд Калифорнийн дүүргийн шүүгч байхдаа давтан гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор Back on Track гэх төсөл хэрэгжүүлж, хар тамхины хөнгөн  хэлбэрийн гэмт хэрэгт хамаарах яллагдагчдыг шоронд хоригдохоос сэргийлж амьдрах ур чадвар олгох, засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн сургалтад хамруулж эхэлжээ. 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "Back on Track" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, 2 жилийн дараа Калифорнийн нийт хар тамхины хэрэгт холбогдогсдын 10 хувь л сургалтад хамрагдагсад болж буурчээ.  Тэрээр гэмт хэрэгтнүүдийг яллахаас илүүтэй гэмт хэрэг үйлдэх урьдач нөхцөлүүдийг судалж, эрх зүйн хүрээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах гэмт хэргийн гаралтыг бууруулна гэж итгэдэг. Гэмт хэрэгтнүүдийг үгүй хийхийн оронд тэднийг гэм буруугаа ухаарах, засан хүмүүжих  боломж олгох нь илүү чухал гэсэн үзэл баримтлалдаа үнэнч нэгэн.  

Ийм хүсэл тэмүүллээр Сан-Франциско хотын ахлах сургуулиудын завсардсан сурагчдын дунд судалгаа хийсний үндсэн дээр гэмт хэргийн хохирогчдын 94 хувь нь 25 наснаас доош, буюу ерөнхий боловсролын сургууль завсардагсад байсныг олж мэджээ. Тэрээр бага сургуульд хичээлээ байнга тасалдаг хүүхдүүд ахлах ангид сургууль завсардах төдийгүй, шоронд орох эсвэл 35 наснаас өмнө амь насаа алдах магадлал илүү өндөр байгааг илрүүлжээ. Тэр ч утгаараа хүүхдүүдийн төлөвшил, сургуульд хамрагдалтыг сайжруулах чиглэл бүхий хөгжлийн хөтөлбөрийг эцэг эхчүүдэд зориулан санаачилжээ.

 9. Хип хоп, рэп хөгжим сонирхогч

Улс төр, хоолны салбараас гадна дуу хөгжимд дуртай нэгэн. Түүний дуртай жанр бол хип хоп, рэп. Тэрээр 2017 онд Beyoncé “Love on Top”,  TLC-гийн “Waterfalls” , The Notorious B.I.G-ийн “Juicy” болон Kendrick Lamar -ын “Humble” тэргүүтэй жагсаалттай плэйлистээ Spotify-д хуваалцаж байсан юм. 

10. Converse-ийн кетний үнэнч хэрэглэгч

Улс төрч эмэгтэй гэхээр өндөр өсгийтээр төсөөлөгддөг имижийг Камала эвдэж чадсан юм. Тэрээр ажил хэргийн уулзалт, төрийн ажлаас бусад үед үргэлж хар, цагаан кет өмсдөг нэгэн. Харрис Конверс брендийн Chuck Taylor загварын кет болон Timberland-ын гуталны үнэнч хэрэглэгч гэнэ.

Эх сурвалж

Mentalfloss.com

Metro.style

People.com

TAGS