• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    60   |  
0

Австралийн ойн түймэр

2019 оны эхээр Австрали улсад эхэлсэн  ойн хөнөөлт түймэр 2020 оныг дамнан үргэлжилж олон зуун мянган хүн амыг орон гэргүй, болгон эдлэн газрыг нь үнсэн товрого болгосон бөгөөд 34 хүний амийг авч одсон юм. Түүгээр ч үл барам судлаачдын үзэж буйгаар нэн ховор амьтдыг оролцуулан нэг тэрбум хол давсан амьтдыг устгажээ.

Их Британийн вант улсын хунтайж Харри болон Меган Меркел нар язгууртны гэр бүлээс татгалзав

Их Британийн вант улсын хунтайж Харри болон түүний гэргий жүжигчин Меган Меркел нар хааны гэр бүлийн эрх, үүргээсээ татгалзаж АНУ-д бие даан амьдрахаар зорьсон юм. Эзэн хааны гэр бүлийн эрх мэдлээс татгалзсан анхны гишүүн болсон тэрээр Сассексийн гүн болон гүнгийн ахайтан нэрээ авч үлдсэн юм. Хатан хаан Элизабет болон хааны гэр бүлийнхэн тэднийг эрх үүргээсээ татгалзсан тэднийгй гэр бүлийн үнэ цэнэтэй гишүүн хэвээр гэж хүлээж авсан юм.

Covid-19 цар тахал ба дэлхий дахины хар дарсан зүүд

Коронавирусийн цар тахлын халдвар анхны БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотын амьтны захад анх илэрснээс хойш маш богино хугацаанд дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин болж дэлхийн улс орнуудад эрүүл мэнд, эдийн засагт, улс төрийн маш том хямралыг бий болгож олон салбар уналтад оров. Үүний хажуугаар new norm буюу шинэ хэвийн байдлыг бий болгож хүн төрөлхтний амьдралын хэв маягийг бүхэлд нь өөрчилсөн юм.  

Parasite- Англиас аар хэл дээр бүтээгдсэн анхны кино Оскарын шагнал хүртэв

БНСУ-ын кино найруулагч Бон Жон Хо-гийн 7 дахь уран бүтээл болох Parasite УСК нь Оскарын хамгийн олон шагналыг авч Өмнөд Солонгосчууд анх удаа дэлхийн кино урлагийг оройлон манлайлсан үйл явдал тохиосон юм.  Англиас аар хэл дээр хийгдсэн кино анх удаа Оскарын "шилдэг кино найруулагч", "шилдэг кино зохиол"-ын төрөлд шалгарсан түүхэн үйл явдал байлаа.

85 оронд өрнөсөн хүчирхийллийн эсрэг "Metoo" хөдөлгөөний шалтгаан болсон Харви Вайнштейнд 23 жилийн ял оноов

2017 онд дэлхийн 85 оронд давлагаалсан бэлгийн хүчирхийллийн эсрэг "Metoo" хөдөлгөөний шалтгаан болсон Холливүүдийн нэрт продюсер, хүчингийн хэрэгт холбогдогч Харви Уайнштайнд хэрцгийгээр бэлгийн хүчирхийлэл болон удаа дараа хүчингийн хэрэг үйлдсэн хэргээр 23 жилийн хорих ял оноов.  Тэрээр  холливүүдийн жүжигчин, модель гээд нийт 80 гаруй эмэгтэй түүний үйлдсэн хүчирхийллийн хохирогч болсон талаар гомдол мэдүүлжээ. Харви Вайнштейний эсрэг мэдүүлэг өгсөн эмэгтэйчүүдийн дотор Салма Хайек, Гвинет Палтроу, Анжелина Жоли, Кара Делевинь тэргүүтэй холливүүдын эмэгтэй жүжигчид  багтаж байгаа юм.

Домогт сагсчин Коби Брайнт болон түүний охин Жианна ослоор амь эрсдэв

NBA-гийн домогт тамирчин, 20 жил Лос Анжелес Лэйкерс багт тоглосон Коби Брайнт 13 настай охин Жианнатайгаа цуг Калифорни мужийн Калбасас хотод нисдэг тэрэгний осолд орж нас барсан нь сагсан бөмбөгийн ертөнц болоод түүхий фэнүүдийн хувьд нөхөж баршгүй хохирол тохиосон билээ.

Black lives matter хөдөлгөөн

Өнгөрсөн тавдугаар сарын 25-нд АНУ-ын  Миннесота мужийн Миннеаполис хотын дэлгүүрээр үйлчлүүлэхдээ хуурамч чек ашиглахыг завдсан хэргээр Жорж Флойдыг баривчлах үед энэ бүхэн болов. Хар арьст залуугийн хүзүүн дээр өвдөглөсөн цагаан арьст цагдаа, амьсгал нь боогдож тусламж хүсэж буй талийгаач, түүний хажууд хэнэг ч үгүй зогсоод бичлэг хийсэн хүмүүс, ерөөс болсон явдлыг тойрсон бүхэн дэлхийн хамгийн ардчилсан, нээлттэй, эрх чөлөөт гэгддэг улсад бугласан шударга бус явдлыг дэлгэн харуулж, эсэргүүцлийн хөдөлгөөнийг даамжруулав. Флойдын үхэл хэдэн зуун жилийн турш Америкт амь бөхтэй оршсоор буй арьсны үзэл, түүнийг эсэргүүцсэн хөдөлгөөнийг сэдрээж, дэлхийн 40 гаруй хотод эсэргүүцлийн жагсаал, цуглаан бол давлагаалсан юм.

Умард Солонгосын ерөнхийлөгч Ким Жон Уны үхлийн талаарх цуу яриа

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард БНАСАУ-ын ерөнхийлөгч Ким Жон Ун бие нь гэнэт муудаж, зүрхний хагалгаанд орсон тэр ч хүү хэл биеийн байдал нь үхлийн ирмэг дээр байна, цаашлаад нас барсан байж болзошгүй гэх мэдээлэл дэлхий дахинд түгж олны анхаарлыг хэсэг татсан юм. Учир нь тэр дөрөвдүгээр сарын 15, БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч, өвөө Ким Ил Суны төрсөн өдрийг тэмдэглээгүй бөгөөд сар гаруй ор тас чимээгүй болсон юм. Үүний дараа түүний тууз хайчилж буй зураг нь Умардын төрийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн юм. Мөн Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын удирдах зөвлөл хуралдаж, улс орны удирдлагыг шилжүүлэх нөхцөл байдал үүсвэл хэрхэх асуудлыг авч хэлэлцсэн байна

Бейрутын дэлбэрэлт

Ливан улсын нийслэл Бейрут хотын далайн боомтод өнгөрсөн наймдугаар сард Бейрутын онгоцны буудалд томоохон / 2750 тонн аммиакийн нитрат бодис/ дэлбэрэлт болж 190х үн амь насаа алдсан юм. Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү хөнөөлт бөмбөгийн хор хохирлын хэмжээ нь дэлхийн хоёрдугаар дайны үед дэлбэрсэн Хирошимагийн цөмийн зэвсгийн дэлбэрэлтийн 1/20-тэй тэнцэж байна.  /6,000 гаруй хүн шархадсан юм./

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр Жо Байден тодров

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 03-нд АНУ-ын 59 дэхь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль болж 07-ны өдөр хүртэл санал тооллого үргэлжилж арван хоёрдугаар сарын 14 нд сонгуулийн үр дүнг баталгаажуулсан юм. Тус улсын ерөнхийлөгчийн тухай хуулиар шинэ ерөнхийлөгчийг нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөнө. АНУ-ын 50 мужаас доод тал нь 270 төлөөлөгчийн санал авсан нэр дэвшигч сонгогддог бол Жо Байден 306, одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамп 232 төлөөлөгчийн санал авсан юм.

 
TAGS