• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    94   |  
0

АНУ-ын Конгрессын байранд өчигдөр буюу лхагва гарагт ерөнхийлөгч Доналд Трампыг дэмжигчид орон нутгийн цагаар 14:15–д хүчээр нэвтэрч, эмх замбараагүй байдал үүсгэснээс үүдэн Вашингтон хотын захирагч Муриэл Баузер 16 хоног буюу Жозеф Байдены тангараг өргөх ёслол дуустал Вашингтонд өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм тогтоов. 

Ерөнхийлөгч Трамп  цагаан ордны гадаа “Бид энэ сонгуулийг хүлээн зөвшөөрч чадахгүй, эцсээ хүртэл тэмцэнэ. Хүлцэх цаг биш, хамтдаа АНУ-г хамгаалъя” хэмээсэн нь тус жагсаалыг байдлыг өдөөв.

Жагсагчид галт зэвсэг, тэсрэх бодис, нулимс асгаруулагч хий зэрэг ашиглаж байсан тул цагдаа нар Капитолыг бүслэлтэд авч бослогыг хүчээр намжаажээ. Тус хотын Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр 13 хүнийг баривчилж, 5 галт зэвсгийг хураан авсан ба мөргөлдөөний үеэр төрийн ордон дотор жагсагч эмэгтэй сумд оногдон амиа алдсан байна.

Энэ үеэр хууль тогтоогчид сонгогчдын саналын хуудас бүхий хайрцгийг устгахаас сэргийлж аюулгүй газар руу шилжүүлж, чадсан байна.

Вашингтонд болсон тэмцлийн дараа АНУ-ын бизнес эрхлэгчдийн нэгдэл болох NAM (The National Association of Manufacturers) нийслэл дараа ерөнхийлөгч Доналд Трампыг хугацаанаас нь өмнө огцруулахыг уриалжээ.

Мөн дэлхийн удирдагчид Вашингтон хотод болсон тус бослогын тухайд АНУ-ын Капитол бол ардчиллын хувьд сүм, дуган билээ. Тус бослого бол хэзээ ч төсөөлж боломгүй цочроо байлаа. Бид Америкчууд энх тайван байдлыг тогтоож Трамп сонгуулийн үр дүнг хүлээв зөвшөөрч эрх мэдлээ Байденд шилжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Байден юу хэлэв

Ж.Байден Делаверийн Вилмингтонгоос хийсэн мэдэгдэлээ ардчиллын эсрэг "урд хожид үзэгдээгүй довтолгоо” боллоо. “Ерөнхийлөгч Трампыг энэ бослогыг даруй зогсоож, үндсэн хуулиа хамгаалах ам, тангарагыг даруй өгөхийг шаардаж” байна гэв. Төрийн ордон руу халдаж, эд зүйлсийг эвдэж сүйтгэн, төлөөлөгчдийн аюулгүй байдалд аюул занал учруулсан энэ үйл явдал бол "тэмцэл" биш "ардчиллын эсрэг бослого" гэсэн юм.

Трамп юу хэлэв?

“Олон мянган Америкчуудын итгэл үнэмшлийг та  нар уландаа гишгэлээ. Бид сонгуулиа луйвардуулсан. Намайг илт, давуу ялсан, үүнийг хүн бүр мэдэж байгаа, ялангуяа өрсөлдөгч тал...” гэжээ.  Бид хэзээ ч энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж өмнөх өдөр нь мэдэгдэж байсан бол бослогын үеэр “Сонгууль луйвардсан нь үнэн. Та бүхэн гэр гэртээ харих хэрэгтэй. Бид юун түрүүнд тайван байдлыг тогтоох шаардлагатай байна.” гэжээ.

Твиттер компаниа анх удаа түүний хаягийг 12 цагийн турш идэвхгүй болгож, иргэдийг тэмцэлд өдөөн турхирсан сүүлийн 3 жиргээг нь устгуулсан бол Фэйсбүүк компани түүний хаягийг 24 цагийн турш идэвхгүй болгов.

 

Конгрессийн индэрийг хулгайлж буй нь

Эх сурвалж: BBC

TAGS