A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 96 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 96 | |
|
ДЭМБ Covid-19-ийн вакцины түгээлтэд дэлхий ёс зүйн хамгийн том доголдолтой нүүр тулж байна гэж үзэж байна. Тодруулбал, одоогийн байдлаар чинээлэг орнууд 39 сая тун вакцин авсан нь хөгжил буурай орнууд нийтдээ ердөө 25 тун вакцин хүлээн аваад байгаа нь харьцуулж боломгүй, асар том заагийг бий болгоод байна.
Гвиней улс өнгөрсөн долоо хоногт Оросын Спутник вакцинаас цөөн тунг авч ерөнхийлөгчөө оролцуулан 25 иргэнээ вакцинжуулсан нь вакцин авсан цорын ганц бага орлоготой орон боллоо. ДЭМБ-ын удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр буюу даваа гарагт болсон бөгөөд энэ үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Tedros Adhanom Ghebreyesus: "Дэлхийн ихэнх орны амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа иргэд вакцинд хамрагдаж амжаагүй байхад чинээлэг орны залуу, дархлаа сайтай, халдвар аваагүй иргэнээ вакцинжуулж байгаа нь ёс зүйгүй харагдаж байна гээд вакцин худалдан аваад эхэлсэн чинээлэг 49 орон вакциныг нөөцөлж хомсдол үүсгэхээс вий гэдгээс сэрэмжилж, анхааруулга өглөө.
Дэлхий вакцин нийлүүлэлтийн нэгдсэн сан Covax-ын мэдэгдсэнээр хоёрдугаар сар гэхэд эхний вакцинуудыг түгээж эхлэхээр вакцин үйлдвэрлэгчидтэй ашигтай хэлэлцээр хийж байгаагаа мэдэгдсэн юм. Өнгөрсөн жил дэлхийн 44 орон Covax-ийн хэлэлцээрт нэгдсэн бол энэ сард 12 улс нэгдэх хүсэлтээ илгээж, баталгаажуулжээ.
Tedros “Covax –ийн дарааллаар улс орнууд вакцинаа авах байтал чинээлэг улсууд "урдуур дайрч, вакцины үнийг хөөргөж байна" гэж буруутгав. ХДХВ-ийн тахлын үеэр яг ийм алдаа жил гарч, жил гаруй үргэлжилж өдөрт 8,000 хүн нас бартал халдвар гаарсныг жишээ татсан юм.
Өдгөө иргэдийн вакцины хамрагдалт /нэг хүнд оногдох вакцины тоогоор/ Израиль, Бахрейн, Арамын Эмират улс тэргүүлж байна. Тодруулбал Израиль болон АНУ нийт хүн амынхаа дөрөвний нэгийг Pfizer-BioNTech-оор вакцинжуулаад амжсан бол, Их Британи нийт хүн амын 1/6-г вакцинжуулаад байна. АНУ-ын Duke-ийн их сургуулийн дэлхийн эрүүл мэнд, инновацийн төвийн судалгаагаар 2023 он хүртэл дэлхий нийт вакцинд бүрэн хамрагдаж чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрээд буй.
Эх сурвалж: Theguardian.com
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|