A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 93 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 93 | |
|
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 26-нд Эстони улсын парламентийн сонгуулийн дүн гарч эмэгтэй ерөнхийлөгч (Kersti Kaljulaid) болон ерөнхий сайдаар (Kaja Kallas) нэгэн зэрэг удирдуулсан анхны улс болсон түүхэн үйл явдал тохиолоо. Дэлхийд төрийн удирдах дээд албан тушаалд голлох үүрэг гүйцэтгэдэг эмэгтэй удирдагчтай Шинэ Зеланд, Барбадос, Дани зэрэг гурван улс байдаг билээ.
Эстони улсын хувьд одоогийн ерөнхийлөгч Kersti Kaljulaid нь 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогдож анхны эмэгтэй ерөнхийлөгч болж байсан бөгөөд өмнө нь Европын холбооны гадаад харилцааны байгууллага, Европын шүүхийн шинжилгээний хүрээлэнд шинжээчээр ажиллаж байсан.
Тэгвэл өчигдрөөс эхлэн тус улсын засгийн газрыг анхны эмэгтэй ерөнхий сайд, Реформ намын дарга Kaja Kallas нь тэргүүлэхээр болов. Тус улсын экс ерөнхий сайд 2016 онд сонгогдсон Jüri Ratas нь авилгын хэргээр яллагдаж, түүний засгийн газар энэ сарын 13-нд огцорсон байна.
Ийнхүү Kaja Kallas-ыг оролцуулан тус улсын засгийн газар 7 эмэгтэй сайдтай болсон буюу кабинетын 46.7 хувийг эмэгтэй удирдагчид бүрдүүлж байгаа нь түүхэн үйл явдалд тооцогдохоор байна.
Kallas нь онд элит гэр бүлээс гаралтай.
Түүний аав Siim Kallas нь 1987 онд Эстони улсыг ЗХУ-аас тусгаар тогтноход чухал үүрэг гүйцэтгэсэн улс төрч бөгөөд Реформ намыг үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй 2002-2003 оны хооронд тус улсын ерөнхий сайд, 2004-2014 онд Европын холбооны улсуудын бүрэн эрхэт төлөөлөгчийн албыг тус тус хашиж байжээ.
Хууль мэргэжилтэй Kallas нь 2014 Европын холбооны парламентад сонгогдсон ба 2018 онд Реформ намын даргаар томилогдож 2019 оны Эстонын парламентын сонгуульд түүний баг үнэмлэхүй ялалт байгуулж чадсан юм.
Эх сурвалж: Estoniaworld.com
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|