• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    87   |  
0
 

Гуравхан настай Lily охин өөрийн нэвтрүүлгээрээ дамжуулж дагагчдадаа, үе тэнгийн найзууддаа танин мэдэхүйн мэдлэг мэдээлэл түгээдэг аж. Тэрээр 5 дахь удаагийн хичээлээрээ Биткойн гэж юу болох, хэрхэн арилжаалдаг зэргийг товчин чихэр, чихмэл тоглоомын тусламжтай тайлбарлажээ.

Тэрээр өнгөрсөн наймдугаар сараас эхлэн Lily's Show гэх нэвтрүүлгээ хийж эхэлсэн бөгөөд хэд хоногийн өмнө зарим насанд хүрэгчдэд ч ойлгоход ярвигтай биткойныг тухай суурь мэдэгдэхүүнийг хоёрхон минутад багтаан маш энгийнээр тайлбарлажээ. Ингэхдээ зохиолч Michael Caras-ийн хүүхдэд зориулан бичсэн  Биткойн:Bitville-гийн ухаалаг мөнгөтэй танилцсан түүх гэсэн номоос мэдээллээ авсан байна.

Тэрээр биткойн бол “хяналтгүй, төвлөрсөн бус дижитал мөнгө” юм эхэлнэ. Үүнийг хадгалах, шилжүүлэхэд банк шаардлагагүй төдийгүй дэлхий дээр ердөө 21 сая бий бөгөөд үүнийг хэн нь үл мэдэгдэх хэсэг бүлэг хүн Satoshi Nakamoto нэрээр үүсгэсэн хэмээн тайлбарлана.

Биткойн данс болон блокчэйнийг товчин чихэр, модоор төлөөлүүлэн харилцан хамаарлыг тайлбарлаж буй юм. Чихмэл тоглоом бүрийнхээ өмнө уут байршуулж, товчин чихрүүдийг уутнуудад тарааж хийх байдлаар гүйлгээ хэрхэн хийгддэгийг харуулжээ. Lily биткойн яагаад ийм үнэтэй байгааг "хязгаарлагдмал эх үүсвэртэй, хэнч хулгайлж, хакердаж чадахгүй, цахим аюулгүй байдал өндөр хамгаалалттай, та ердөө 12 оронтой тоогоо цээжлэхэд хангалттай. Хэрэв та энэ 12 оронтой тоогоо мартвал мөнгөө алдсан гэсэн үг” гэж тайлбарлажээ. Хэрэв  та бага насны хүүхдэдээ англи хэл сургахын хажуугаар танин мэдэхүйн мэдлэгийг нь тэлэхийг хүсвэл түүний сошиал хаягийг (Lily's show) дагаарай.  

 
TAGS