• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    95   |  
0

Амстердам хотын Schiphol онгоцны буудал саатвал та цахилгаан хэрэгслээ төхөөрөмжөө цэнэг дуусах асуудалтай тулгарахгүй. Та нислэгийн цагаа хүлээнгээ жийдэг суурин төхөөрөмжийн тусламжтай  гар утас, повербанк, нөтбүүк гээд электрон хэрэгслээ цэнэглэх боломжтой болгожээ.

Олон улсын зорчигчдын хөдөлгөөний тоогоор европт 5-д , дэлхийд 17-д жагсдаг, ачаалал ихтэй тус онгоцны буудал нь байгальд ээлтэй, ногоон эрчим хүчний шийдлийг эрэлхийлж, иргэн өөрсдөө цахилгааны эх үүсвэрээ үүсгэх боломжийг бий болгожээ.

Олон цаг хөдөлгөөнгүй байдалд зорчих эсвэл дараагийн дамжиннислэгээ хүлээн суугаа иргэд үүний тусламжтай төхөөрөмжөө цэнэглэж дугуй жийн өдрийн дасгал хөдөлгөөнөөний нормоо гүйээж цусны эргэлтээ сайжруулж, калор шатаах боломжтойгоос гадна дугуйг жийж байж wifi-д холбогдох боломжтой. 

Тус дугуйг зохион бүтээсэн  инженер Katarina Verhaegen-ий хэлж буйгаар  утсаа цэнэглэхийн тулд 30 минут дугуй жийх хэрэгтэй болох бөгөө  өдөрт хийвэл зохих хөдөлгөөнөө ч гүйцээх боломжтой. Дугуй жийж цахилгаан гарган авах энэ төхөөрөмжийг нь олон цагаар сууж ажилладаг, дасгал хийх завгүй Фламандын засгийн газрын сайд Patricia Ceysens- сагаачилжээ. Үүний дараа тус төхөөрөмж нь тог ялгаруулж болохыг олж илрүүлжээ. Олон хүн түүнийг бүтээлээ олон нийтэд зориулж үйлдвэрлэхийг хүсэхэд тэрээр WeWatt компаниа үүсгэн байгуулж байгальд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэж эхэлжээ.

Өдгөө Webike-ийг номын сан, зочид буудал, жуулчны бааз зэрэг олон нийтийн газруудад нэвтрүүлсэн бөгөөд ногоон эрчим хүчний хэрэглээг бий болгохоос гадна хүмүүсийг дасгал хөдөлгөөн хийлгэхэд уриалах зорилгоор оффисийн хэрэглээнд нэвтрүүлэхийн зорьж буй.

Ажиллахдаа дугуй жийх нь анхаарал сарниулам санагдаж мэдэх ч ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг байна.  Хүмүүс нэг дор хоёр зүйл амжуулах нь бараг боломжгүй мэт санагдах ч компьютер дээр ажлаа хийж байхдаа биеийн хөдөлгөөн хийх нь илүү төвлөрч, илүү бүтээлч ажиллахад тусалдаг төдийгүй унших, цээжлэх хурдыг сайжруулдаг байна.

Тиймээс ногоон эрчим хүч үйлдвэрлэдэг оффист зориулсан дугуйг тэд өнгөрсөн онд зах зээлд талнилцуулсан бөгөөд өдрийн турш хэр их дасгал хийж, калор зарцуулсныг заадаг шинж чанар нэмж өгчээ. Тус компани дугуйныхаа бүхий л эд ангийг дотооддоо үйлдвэрлэдэг бөгөөд моднуудаа модны үйлдвэрээс, суудлын бүрээсийг буйдан үйлдвэрлэгчээс авдаг байна. Бүх эд ангийг дотоодын бүтээгдэхүүнээр, гар аргаар үйлдвэрлэх нь өртөг нь багагүй үнэтэй тусдаг буюу ганц дугуй гэхэд 13,000 ам.доллар аж.

Эх сурвалж: Wewatt.com

 
TAGS