• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    103   |  
0

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремльд 2036 он хүртэл суух шинэ хуулийн төсөлд гарын үсэг зурсанаар Сталинаас хойших хамгийн удаан хугацаанд эрх барьсан ерөнхийлөгч болох нь.

Путиний бүрэн эрх ирэх  2024 оноос дуусгавар болох бол шинээр батлагдсан хуулийн төсөл нь түүнийг 12 жилийн хугацаанд буюу ахин хоёр удаа ерөнхийлөгчийн алба хаших эрхийг өгч буй юм. Путин өдгөө хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн алба хашиж буй. Хэрэв тэр ахин хоёр удаа сонгогдвол 1927-1953 оны хооронд буюу хамгийн урт хугацаанд төрийн эрхийг барьсан Жозеф Сталиний гүйцэх юм. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах үндсэн хуулийн өөрчлөлт нь өнгөрсөн зун олон нийтийн санал асуулгаар дэмжигдсэн бөгөөд өдгөө 68 настай Путин 83  хүртлээ төрийн дээд эрх барих боломжийг бүрдүүлжээ.

Улс төрийн тогтолцооны хувьд реформ гэгдэж буй нөгөөтэйгүүр үндсэн хуулийг мушгин гуйвуулсан гэх хуулийн  тус шинэчлэл нь этгэвэр, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх гэх мэт олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн амлалтыг хамт орсон байна.

12 жилээр ерөнхийлөгчийг томилох тус хуулийн төсөл нь сөрөг хүчний өөр нэр дэвшигч төрийн эрх барих боломжийг хязгаарласан төдийгүй, тус улсын иргэншлийг авсан гадны иргэнийг Кремльд сонгогдох боломжоос сэргийлсэн байна. Тус хуулийн төсөл нь өнгөрсөн сард төрийн дээд болон доод танхимаар батлагдсан байна.

Эх сурвалж: reuters.com

nationalpost.com

TAGS