• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    105   |  
0

Хоол хүнс болон хөдөө аж ахуйн байгууллагын гаргадаг хоолны үнийн индексийг сар бүр тайлагнадаг бөгөөд сагс үр тариа, тослог ургамлын үр, сүү сүүн бүтээгдэхүүн, мах, элсэн чихрийн үнийн өсөлт энэ оны хоёрдугаар сард 116.1 нэгжид хүрсэн бол өнгөрсөн сарын байдлаар  2 нэгжээр нэмэгдэж118.5-дтус тус хүрсэн байна.

Дэлхийн хэмжээнд хүнсний үнэ өнгөрсөн арван сарын турш тасралтгүй өсөж,  гуравдугаар сарын байдлаар 2014 оны зургаадугаар сараас хойш дээд цэгтээ хүрчээ.

Тодруулбал, АНУ-ын хоол хүнсний агентлагийн мэдээлснээр үнийн өсөлтөөр ургамлын тос, мах болон сүүн бүтээгдэхүүн тэргүүлж буй аж.

Түүнчлэн Ром хотод төвтэй хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр үр тарианы үнэ гуравдугаар сард 1.7 хувиар буурч тасралтгүй өсөлтийг зогсоосон ч гэлээ өнгөрсөн оны мөн үеэс 26.5 хувиар өндөр хэвээр байна.

Харин ургамлын тосны хувьд 2011 оны зургаадугаар сараас  хойш 8 хувиар өсөж хамгийн дээд цэгтээ хүрчээ, үүнд дал мод, шар буурцагны тос, рапсын үр, наран цэцгийн тосны үнэ багтаж буй юм.

Сүүн бүтээгдэхүүний үнэ мөн адил өнгөрсөн арван сар дараалан өссөөр 3.9 хувьд хүрчээ. Харин махны үнэ 2.3 хувиар өссөн байна. Элсэн чихрийн үнийн хувьд сар сараар 4 хувиар буурч байгаа ч өмнөх онтой харьцуулахад 30 хувиар өндөр байгаа юм.

Дэлхийн улаан буудайн үйлдвэрлэл энэ жил 785 сая тонн хүрч шинэ рекорд тогтоосон 2020 оны мөн үеэс 1.4 хувиар өндөр байна.

Эх сурвалж: aljazeera.com

 
TAGS