• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    128   |  
0

Мэс заслын бээлий, амны хаалт зэрэг хүн төрөлхтөн өөрсдийгөө ковидоос хамгаалах зорилгоор хэрэглээд хаясан нэг удаагийн хэрэгслүүд зэрлэг амьтдаас өгсүүлээд гэрийн тэжээвэр амьтны амь насанд аюул учруулсаар байгааг дэлхийн байгаль хамгаалагчид сануулж байна.

Тодруулбал, Нидерландад мэс заслын бээлийн дотор загаснууд гацаж, Бразилд оцон шувуу маск залгиснаас болж өлбөрч үхсэн бол Их Британид үнэг маскны оосорт орооцолдсон тохиолдол гарсаныг илрүүлсэн зэрэг  хүмүүсийн ялихгүй алдаанаас болж амьтад үй олноор үрэгдэж буй аж. 

Энэ талаар эрдэмтэд мэдээний сайт, сошиал медиа постоос авахуулаад, хог ачигчид, шувуу судлаач, байгаль хамгаалагчид, сайн дурынхнаас цуглуулсан мэдээ, баримтад  цуглуулан судалгаа хийж хуурай газар хийгээд усны амьтад бүгд энэ аюулд өртөж байгааг харуулсан байна.

Амьтдын биологи эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн тус багийн судалгаа нь ковид-19 ийн хаягдал болох нэг удаагийн хамгаалах хэрэгслүүд амьтдын хүрээлэн буй орчинд хэрхэн аюул занал учруулж буйг баримтжуулсан анхны судалгааны өгүүлэл болжээ.  

Эрдэмтдийн илрүүлсэн анхны кэйс бол өнгөрсөн дөрөвдүгээр сард Канадад хөх хятруу шувууны далавч нь маскны резинд орооцолдож нисэж чадахгүй тарчилж байсан бол, АНУ-ын Майами далайн эрэг дээр хийлдэг загас, Францын эрэг дээр хавч амны хаалт залгиснаас болж үхсэнийг илрүүлжээ. Тэр ч бүү хэл нохой зэрэг гэрийн тэжээвэр амьтад маск залгирх тохиолдол гарч буй .  

Тус судалгааны багийн ахлагч Нидерландын Лейден их сургуулийн судлаач Liselotte Rambonnet “амьтад амны хаалт, нэг удаагийн бээлий зэрэг хог хаягдал залгиснаас болж өлбөрч, эсвэл амсьгалын эрхтэн нь боогдож, хөдөлгөөн нь хязгаарлагдаж үрэгдсээр байна” хэмээн сануулсан юм. Түүгээр ч үл барам Нидерландын сувагт цэвэрлэгээ хийж байсан сайн дурынхан нэг удаагийн бээлий амны хаалт бөөгнөрсөн хогон овоолгод нугаснууд үүрээ зассаныг ирлүүлжээ. 

Тус судалгааны дүгнэлтэд нэг удаагийн хамгаалах хэрэгсэл байгаль орчин, ан амьтанд хэрхэн аюул учруулж байгааг анхааруулж, дахин хэрэглэгдэхүйц амны хаалт зүүж, нэг удаагийн хэрэгслээс аль болох татгалзаж, маскаа хаяхдаа амьтад орооцолдохгүй байхаар сайтар хуйлж, оосороор нь уяж хаяхыг уриаллаа. АНУ-ын зарим мужууд PPE хуванцраар хийгддэг нэг удаагийн маск, мэс заслын  бээлий зэрэг хог хаягдлыг ил задгай хаясан иргэдийг торгох журам хэрэгжүүлж эхэлжээ.

Өнгөрсөн есдүгээр сард Их Британийн далайн эрэг цэвэрлэсэн сайн дурын багийнхны далай тэнгисийн эргээс түүсэн хаягдалд PPE хуванцрын төрлийн хог дийлэнх хэсгийг бүрдүүлжээ.  Тэрээр тус судалгааны багийнхан ковидтой хамааралтай хог хаягдал сав баглаа боодлыг бусад төрлийн хаягдалтай харьцуулахад өчүүхэн санагдаж мэдэх ч нэг удаагийн хэрэглээний эд зүйлсийг хор хөнөөл ямар их болохын жишээ болж байна. Хүмүүс тахлаар шаналж байгаа энэ цаг үед байгаль дэлхий хүмүүсийн хаяж буй хог хаягдлаар шаналж байна хэмээн тэд анхааруулсан юм.

Эх сурвалж: Theguardian.com

TAGS