• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    111   |  
0

Хүн төрөлхтний энх тайван, эв нэгдлийн бэлгэдэг болсон олимпийн 2022 оны өвлийн наадмын талбайг чимсэн орон орны 10 тамирчин хосыг танилцуулъя. 

  1. Альпийн тэшүүрчин хосууд болох Mikaela Shiffrin болон Aleksander Aamodt Kilde 

“Хоёр биений ололт амжилт болон алдаа азгүйтлийг хамтдаа хуваалдаг”

Shiffrin АНУ-ын багийн төлөөлөн Бээжингийн өвлийн олимпод өрсөлдөж байгаа бол Kilde нь Норвегийн багийн тамирчин юм. Тэд бие биенээ таньдаг болоод удаж байгаа бөгөөд 2020 онд Shiffrin-ий аав ослоор өөд болох үеэр Kilde холбогдсоноор тэдний үерхэл эхэлжээ.

2. Уран гулгалтын Японы тамирчин Misato Komatsubara болон Tim Koleto

Уран гулгалтын мастер хосууд тэшүүрээр дамжуулан танилцаж 2019 онд хуримлажээ. Энэ удаагийн Бээжингийн өвлийн олмипын хосын уран гулгалтын төрлөөр тэд гуравдугаар байран орсон юм. Оросын баг гулгалтын төрлөөр түрүүлсэн бол, АНУ-ын баг удаах байранд орж, Япончууд хүрэл медалийн эзэн болсон. 

“Бид бие биенийхээ хачирхалтай хобби, сонирхлыг хүлээн зөвшөөрч дэмждэг, энэ нь бидний харилцааг улам бат бэх болгож, бүх төрлийн зугаатай зүйлсийг хамтдаа турших боломжийг олгодог” хэмээн тэд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

3. Сноубордын тамирчид Hailey Langland болон Red Gerard нар 2018 Олимпын үеэр үерхэж байгаад хоёр тийш болсон ч, хоёр дахь тэмцээндээ эргэн хосоороо оролцож байна

Тэд анх 12 настайдаа танилцаж байсан бөгөөд 2018 оны Пёнчаны өвлийн олимпын үеэр буюу 17 настайгаасаа эхлэн үерхжээ. Langland ESPN-д өгсөн ярилцлагадаа “Хэдий хоёр биенээ өдөр болгон харж, хамтдаа бэлтгэл хийдэг ч, бид бие биенээсээ огтхон ч залхдаггүй. Тэр бол надад  заяасан хамгийн үнэтэй бэлэг” хэмээжээ.

4. АНУ-ын уран гулгагч хос болох Madison Chock  болон Evan Bates 

Time сэтгүүлийн мэдээлснээр тэд 2017 оноос хойш болзож байгаа бөгөөд Олимпод эх орноо төлөөлөн 3 дахь удаагаа оролцож байгаа бол энэ удаагийн олимп тэдний хувьд хосын хувиар оролцож буй тэдний 2 дахь тэмцээн. Тэрээр хоёрдугаар сарын 6-ны өдөр чөлөөт бүжгийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн юм. 

5. Тобогган чарганы АНУ-ын  тамирчин Emily Sweeney болон Италийн тамирчин  Dominik Fischnaller

Тобогган чарганы төрөлд АНУ-ын төлөөлөн өрсөлдөж буй Emily Sweeney болон түүний найз залуу Италийн тамирчин  Dominik Fischnallerнар олон жил үерхэж байгаа гэнэ. Sweeney 2014 оны олимпод оролцох эрхийн болзол хангах шалгаруулалтад бүдрэх үеэр Fischnallerтүүнд дуртай зайрмагных нь хэлбэртэй цом бэлэглэж байжээ. Энэ удаагийн өвлийн олимпод эрэгтэйчүүдийн чарганы төрөлд Fischnaller хүрэл медаль хүртсэн юм.

6. ОХУ-ын уран гулгалтын тамирчин  Evgenia Tarasova болон Vladimir Morozov

Оросын уран гулгалтын тамирчин хосууд Evgenia Tarasova болон Vladimir Morozovнар 2012 оноос хойш тэмцээнд оролцож буй юм. Тэрээр 2018 оны өвлийн олимпийн мөнгөн медальт хосууд юм. 

7. Бельгийн тамирчин  Kim Meylemans Бразилийн тамирчин Nicole Silveira нар скелетон гулгалтын төрөлд өрсөлдөнө

Kim MeylemansБразилийн тамирчин Nicole Silveira нар 3 жилийн өмнө дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр танилцжээ. Тэрээр лэйсби хос гэдгээ энэ оны эхээр инстаграмаар зарласан юм.  SilveiraToday сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би өөртөө болон юу хүсэж байгаадаа эхэндээ итгэлгүй байсан. Энэ эргэлзээг их удаан үргэлжилсэн. Би энэ нууцаа олон жил бусдаад нуусан, ялангуяа Кимийг ч бүр гэл бүл, ойр дотны хүмүүсээс ч нууж байсан. Хосууд гэдгээ зарласан тэр өдөр нуруун дээрээсээ маш хүнд ачааг авч хаяж чадсан” гэжээ.

8. Австрийн уран гулгалтын тамирчид болох Miriam Ziegler болон Severin Kiefe

Энэ удаагийн олимпийн наадам бол тэдний хувьд хамтдаа оролцож буй 3 дахь олимпын аваргын төлөөх тэмцээн. 

9. Кёрлингийн тамирчид болох Канадын хосууд Brett Gallant болон Jocelyn Peterman

Тэд 2016 оны холимог кёрлингийн Канадын аварга шалгаруулах тэмцээний үеэр нэг багт тоглож, танилцаж байжээ. Тэр цагаас эхлэж болзож, үерхсэн байна.   

10. Канадын хоккейн тамирчин Blayre Turnbul болон түүний сүйт залуу бобслейтийн тамирчин Ryan Sommer

Өнгөрсөн дөрөвдүгээр сард хосууд зүй тавьснаа зарласан юм. 

Эх сурвалж: Isider.com

TAGS