• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    86   |  
0

Хугацаа сунгах хүсэлт гаргахгүйгээр ипотекээ хэвийн үргэлжлүүлэн төлж байгаа иргэдэд зээлийн нийт нэрлэсэн хүүгийн хоёр нэгж хувийг улсаас олгох саналыг УИХ-ын Ажлын хэсгээс гаргажээ. 

Хэрэв УИХ-ын тогтоолын төсөл батлагдвал энэ санал хэрэгжих боломжтой гэж А.Энхжин мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, та цар тахлын үеэр ипотекийн зээлээ сунгахгүйгээр үргэлжлүүлэн төлбөл найман хувийн хүүгээ хөнгөлж, зургаан хувь болгон бууруулах боломжтой байна. 

УИХ-аас батлах гэж буй тогтоолын төслийн хүрээнд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулах асуудлаар МИК, Сангийн яам, арилжааны банкууд уулзаж, нэгдсэн ойлголтод хүрснийг төв банкнаас мэдэгдсэн. 

Арилжааны банкууд ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах иргэдийн хүсэлтийг тавдугаар сарын 1-н хүртэл хүлээн авах бөгөөд зөвхөн хүсэлтэд тулгуурлан зээлийн төлөлтийг хойшлуулах юм.

Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 4.6 их наяд төгрөгт хүрсэн. Харин зээлдэгчдийн тоо нь 97,000 орчим болсон байна. 

Үүнээс 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрт 72,000 зээлдэгч хамрагдсан бөгөөд зээлийн үлдэгдэл нь 3.4 их наяд төгрөг байгааг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин мэдээллээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ