A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
40
|
|
0
|
49
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 94 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 94 | |
|
Улаанбаатар хотын хэмжээнд шатахуун түлшний үнэ бүрэн буурсан. Өнөө орой гэхэд орон нутагт бууна гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдэгдлээ.
2020 он гарсаар дэлхийн газрын тосны олон улсын бирж дэх үнэ 72 ам.доллараас унасан. Дөрвөн сарын хугацаанд үнэ буурсантай холбоотойгоор 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс шатахууны жижиглэнгийн үнэ дээр литр тутамд хямдарсан.
Монгол Улс ОХУ-аас бүтээгдэхүүнийхээ 95 хувийг, таван хувийг БНСАУ, БНАХУ-аас худалдан авдаг. 2020 оны нэгдүгээр сард АИ92 бензин литр тутамд 1830 төгрөгийн үнэтэй байсан. Үүний дагуу Роснефть компаниас худалдан авч буй үнэ АИ92 бензин литр тутамд 58 ам.доллар болж буурсан. Ингээд ам.долларын ханшын зөрүүг тооцон АИ92 бензинийг литр тутамд 50 төгрөгөөр хямдруулсныг АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдээллээ.
2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүнии нөөцтэй. Үүнээс А-80 автобензин 86, Аи-92 автобензин 31, дизелийн түлш 36, ТС-1 онгоцны түлш 13 хоногийн нөөцтэй гэж албаныхан мэдээлсэн.
Дэлхийн газрын тосны голлох олборлогчид тус түүхий эдийн эрэлтийн удаашралтай уялдан гарцаа танахаар санал нэгдсэн. Энэ зах зээлийн гол тоглогчид газрын тосны олборлолтоо 10 хувиар бууруулахаар болсон байна.
Ингэснээр сүүлийн саруудад огцом суларсан газрын тосны үнэ тогтворжих болон эргэн сэргэх боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр газрын тосны үнэ ирэх саруудад 30-35 ам.долларт хэлбэлзэнэ гэж АМГТГ-аас таамаглаж байна.
Коронавирусээс үүдэн тээвэр болон үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын шатахуун, түлшний эрэлт үлэмж хэмжээгээр буурсан. Үүнээс үүдэн газрын тосны ханш унаж, 18 жилийн доод цэгт хүрээд байсан юм.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
40
|
|
0
|
49
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|