• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    70   |  
0

ЭМЯ-наас хэвлэлийн хурлын эхэнд Монгол улсад төдийгүй дэлхий дахинд амны хаалтны хомсдол үүсч буй талаар мэдээллээ. 

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Халдвар авсан нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах магадлалтай гэсэн судалгааг гаргасан байна. Өвчний нууц үе буюу 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар тараах магадлалтай гэж үзсэн. ДЭМБ-ын захирал хэлэхдээ энэ нь зөвхөн мөсөн уулын орой байж магадгүй тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан. Амны хаалтны хомсдол үүсч байгаа бөгөөд зарим улсад амны хаалт, хувийн хамгаалах хэрэгслийг ихээр нөөцөлсөн иргэдэд хуулийн хариуцлага хүртэл тооцож байна" гэв. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа: Өнөөдрийн байдлаар 43,099 тохиолдол бүртгэгдэж, 1,018 хүн нас барлаа. Нэгдүгээр сарын 6-наас хойш ЭМЯ, ОБЕГ, МХЕГ хамтран дөрвөн удаагийн эрсдлийн үнэлгээ хийж, эрсдлийг бууруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ долоо хоногт 3,000 оношлуур нэмж ирнэ" гэв. 

Мөн энэ үеэр ДЭМБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгчийн газраас эмнэлгийн халдварын хяналт сэргийлэлт, логистик, сэхээн амьдруулах чиглэлээр олон улсын яаралтай тусламжийн багийг авчрахаар ярилцаж буй талаараа онцолсон юм. 

Нэгдүгээр сарын 28-наас хойш 11354 иргэн эх орондоо иржээ. 

ХХЕГ Хурандаа Мягмардорж "Засгийн газар Улсын онцгой комиссын шийдвэрээр зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Монгол Улсын иргэн гадаад улс руу тэр дундаа БНХАУ руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Зайлшгүй шаардлагаар зорчих бол БНХАУ руу нэвтрүүлж байна. Өчигдрийн байдлаар Монгол Улсын 625 иргэн БНХАУ-аас эх орондоо ирсэн. Мөн 351 тээврийн хэрэгсэл БНХАУ-ын хилээр нэвтэрснээс 248 нь нүүрс тээврийн автомашин байсан. Нэгдүгээр сарын 28-наас хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын 11354 иргэн БНХАУ-аас эх орондоо ирсэн. Мөн 96 иргэн зайлшгүй шалтгааны улмаас БНХАУ руу зорчсон байна" гэв. 

TAGS