A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 86 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 86 | |
|
Сэлэнгэ аймгаас илрүүлсэн коронавирусийн халдвартай иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 08-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Нийт 38 шинжилгээ хийлээ. Сөүлээс ирсэн хүмүүст шинжилгээ хийж байна. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 9 иргэнд коронавирусийн халдвар илрээгүй.
Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч тусгаарласан. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 205 иргэн тусгаарлагдаж, тандалт, шинжилгээнд хамрагдаж байна" гэв.
Мөн тэрээр "Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр бидний ажилтай танилцаж баяр хүргэж, урмын үг хэллээ. ХӨСҮТ-ийн голомтод ажиллаж буй 200 хүнд 500,000-1,000,000 төгрөгийн урамшууллыг өгөхөөр болсноо бидэнд мэдэгдлээ.
Эрүүл мэндийн сайд хэрэгцээтэй эм, урвалж, тоног төхөөрөмж, өрөөнүүдэд шаардлагатай засвар болон ажилтнуудын илүү цагийн мөнгийг хурдан шуурхай шийдвэрлэж өгсөнд ХӨСҮТ-ийн хамт олон талархал илэрхийлж байна" хэмээн онцолсон юм.
212 орны 1,5 сая хүн коронавирусийн халдвар авчээ
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар 212 орны 1,5 сая хүн коронавирусийн халдвар авлаа. Өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 257 иргэн эх орондоо ирсэн. ДЭМБ-аас бид коронавирусийн халдвартай 100 гаруй хоног тэмцсэн байна. Хамгийн чухал нь дэлхий нийтээрээ эв нэгдэлтэй байж энэ өвчинтэй тэмцэж чадна хэмээн ДЭМБ-аас мэдэгдсэн" гэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|