• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    82   |  
0

ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн халдвартай холбоотой шилжилгээний хариунуудыг танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн ерөнхий зөхирал Д.Нямхүү "Өчигдөр монгол улс даяар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Шинжилгээнд хамрагдсан 121 иргэнээс халдвар илрээгүй. Замын-Үүдэд тусгаарлагдсан иргэн болон Сэлэнгэ аймгаас илэрсэн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүсээс COVID-19 илрээгүй. 

Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 83 иргэн, тандалтад хамрагдсан 30 иргэнээс мөн халдвар илрээгүй байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 206 хүн эмчлэгдэж байна" гэв. 

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар дэлхийн 212 орны 1,6 сая иргэн өвчилжээ. Халдварын эрчимтэй тархалт 4-5 дугаар сард үргэлжлэхээр байна гэж эрдэмтэд хэлж байна. Улсын хэмжээнд 1410 хүн ажиглалтад байна. Өчигдөр 167 хүн ажиглалтаас гарлаа" гэв.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "АНУ халдварын эсрэг вакцин гартал зайнаас харилцах нь хамгийн үр дүнтэй арга гэжээ. БНХАУ-д 1097 шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгдсэн" гэв. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ