• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    64   |  
0

Дэлхийн тэргүүлэх эдийн засаг болох АНУ-ын Холбооны нөөцийн банк коронавирусийн цар тахлын сөрөг нөлөөг бууруулж, эдийн засгаа дэмжихийн тулд 2.3 их наяд ам.долларын зээл олгохоор болжээ.  

Ялангуяа, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд гэхэд 600 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно. Тодруулбал,  10 мянгаас доош ажилтантай,  жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум ам.доллараас бага аж ахуйн нэгж  энэ зээлд хамрагдах боломжтой хэмээн Холбооны нөөцийн банкнаас мэдээлжээ.  

Цар тахлын улмаас АНУ-д ажилгүй иргэдийн тоо эрс нэмэгдэж, хүн амын орлого буурсан эхэлсэн. Тиймээс ард иргэдийн ажлын байрыг хамгаалж, бизнес эрхлэлтийг дэмжихийн тулд их хэмжээний санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байна.  

TAGS