• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    79   |  
0

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр ДЭМБ-аас манай улсын ЭМЯ-нд амны хаалт, лабораторийн эм бодис, урвалж, оношлуур, хамгаалах хувцас зэргийг ЭМЯ-нд хүлээлгэн өглөө.

Манай улсад COVID-19 халдварын зөөвөрлөнгдсөн 16 тохиолдол бүртгэгдсэнээс 4 нь эдгэрсэн бол 12 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа билээ.

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Ажиглалтад нийт 1,425 хүн байгаа бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа талаар мэдээллээ.

Мөн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Дулаан орсон гээд амны хаалт зүүхгүй байж болохгүй"-г анхаарууллаа.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ