• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    82   |  
0

Дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 20 иргэний нэгээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.

Ийнхүү манай оронд коронавирусийн 17 дахь тохиолдол бүртгэгдлээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 20 иргэний нэгээс халдвар илэрлээ. Ийнхүү 222 хүний шинжилгээнээс нэг хүнд халдвар илэрсэн байна. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан дөрвөн хүнээс халдвар илрээгүй" гэв. 

Дэлхийн 213 орны 1,8 сая хүн коронавирусийн халдвар авлаа

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Турк улсад халдвар эрчимтэй тархаж байна. БНСУ-д халдвар аваад эдгэрсэн 111 хүнээс халдвар дахин илэрсэн бөгөөд эдгээр өвчтөнүүдийн ихэнх нь Тэгү, болон Гёнсан мужийн оршин суугчид аж. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын эсрэг гурван вакциныг хүний бие дээр туршиж байна" гэв.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 213 оронд халдвар бүртгэгдсэн бөгөөд 1.8 сая хүн халдвар авлаа. Италид нас баралтын тоо хамгийн их буюу 12.8 мянган хүн нас барсан байна. Япон улсад нэг өдрийн дотор 500 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байжээ. Дөрөвдүгээр сарын 11-нд Алтанбулгийн боомтоор орж ирсэн 481 хүн тусгаарлагдсан" гэв. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ