• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    77   |  
0

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өчигдөр ХӨСҮТ-д хийгдсэн шинжилгээнээс дахин 13 тохиолдол илэрсэн талаар мэдээллээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр үдээс хойш нэг өвчтөн эдгэрээд ХӨСҮТ-ээс гарлаа. Мөн эдгэрсэн 2 иргэнийг гэрийн тусгаарлалтад гаргасан. Ийнхүү нийт 5 хүн эдгэрлээ. ХӨСҮТ-д 502 хүний шинжилгээ хийсэн. Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 206 хүнээс халдвар илрээгүй. 

Тандалт шинжилгээ хийгдсэн 19 хүнээс халдвар илрээгүй. ХӨСҮТ-д хийгдсэн өчигдрийн шинжилгээнээс коронавирусийн батлагдсан 13 тохиолдол илэрлээ. Халдвар илэрсэн хүмүүс нь 19-23 насны оюутнууд" гэв.  

Ийнхүү манай оронд коронавирусийн батлагдсан 30 дахь тохиолдол бүртгэгдлээ. 

ЭМЯ-ны шуурхай тандалт, судалгааны албаны дарга Д.Нарангэрэл "Казакстан болон ОХУ-д коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Манай орны хувьд тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлаж байгаа" гэв.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2428 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Одоогийн байдлаар 148 нас баралт бүргэгдсэн байна. Францийн ерөнхийлөгч хөл хориог тавдугаар сарын 11-ныг хүртэл сунгасан талаар мэдэгджээ" гэв.

Өнөөдөр 11:00 цагийн байдлаар:

TAGS





Холбоотой санал болгох мэдээ