• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    97   |  
0

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцлээ.  

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, НӨАТ-ын татварын 10 хувийг 5 хувь болгон өөрчлөх санал оруулсан. Гэвч Төсвийн байнгын хорооны гишүүд уг саналыг дэмжсэнгүй. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: НӨАТ 5 хувь болсноор татварын бааз суурь нэмэгдэнэ. Ялангуяа орон нутгийн болон зах худалдаа, жижиг аж ахуйн нэгжүүд татварын үйлчлэлд орох боломж бий болно. 180 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 90 мянга нь Х тайлан гаргадаг. 5 хувь болгосноор ойролцоогоор 60 мянган аж ахуйн нэгж татвар төлөгч болно. НӨАТ далд бизнесийг ил болгодог. Хил хаагдсанаар алт тушаалт 7 дахин нэмэгдсэн байна. Татварын 5 хувь болгосноор орлого буурахгүй.  

Мөн УИХ-ын гишүүн Н.Оюундарийн өргөсөн барьсан НӨАТ-ын буцаан олголтын 20 хувийг өсгөж, 70 хувьд хүргэх санал оруулсан ч Төсвийн байнгын хорооноос дэмжлэг хүлээсэнгүй. 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Төсөвт учиргүй дарамт болохгүй. Татварын суурь баазыг нэмэгдүүлж байгаа хэлбэр. Буцаан олголтыг өгч эхэлснээр иргэдийн шахалтын дагуу НӨАТ төлдөг аж ахуйн нэгжүүд нэмэгдэж байгааг Татварын ерөнхий газрын тайлан мэдээллээс харж болно. Орон нутаг, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд баримт олгохгүй байх нь элбэг. Тиймээс буцаан олголтыг нэмэгдүүлснээр иргэд далд эдийн засгийг ил гаргахад илүү дэм болно. ийн үндэсний комиссын гишүүн, даргаар ажиллаж байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ