• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    91   |  
0
 

Улсын Онцгой комиссын шийдвэрүүдийг танилцуулах үеэр Хотын дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ. 

Хотын дарга С.Амарсайхан "Гудамж талбайд дуут дохио, чанга яригчаар иргэдэд мэдээлэл, анхааруулга өгнө. Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор УОК-ын Шуурхай штабаас аймаг, орон нутгийн Засаг дарга нарт санал ирүүлсэн. Нийслэлийн хувьд бид аль болох цөөн тоогоор зорчих, төвлөрлийг сааруулж ажиллаж байгаа тул одоогоор хязгаарлах шаардлагагүй хэмээн үзэж байна. Онцгой нөхцөл үүсвэл хязгаарлана" гэв. 

Мөн тэрээр "Ариутгал халдваргүйжүүлэлтэд одоогийн байдлаар 400 гаруй сая төгрөгийн зардал гарсан. Орон нутгийн зорчих хөдөлгөөний талаарх асуудал Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар яригдаагүй" хэмээн онцолсон юм. 

Мөн "Амны хаалт зүүгээгүй, гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих бөгөөд сануулга өгч хариуцлага хүлээлгэнэ" гэв. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ