• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    87   |  
0

Улсын Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлж байна. 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал "УОК-ын өнөөдрийн хуралдаанаар маргааш БНХАУ-ын Эрээн хотоос 50 иргэнээ татаж авахаар шийдвэрлэсэн. Мөн хөл хориог есдүгээр сарын 1-н хүртэл сунгасан. Замын-Үүдийн боомтын барилгыг шинэчлэх ажлыг эхлүүлэх чиглэл өгсөн бөгөөд Хятад ажилчид хилээр нэвтэрч орж ирэхгүй. Мөн Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн байна.

МУ-ын Ерөнхийлөгч, ҮАБЗ-өөс өгсөн үүргийн дагуу Ж.Энхбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Гадаадаас иргэдээ авах шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэж байгаа. Мөн гадаадад байгаа оюутан, залуустаа хандаж хэлэхэд, онгоц халдвар дамжуулах орчин болж байгаа учраас наашаа ирэх гэж яарах шаардлагагүй байна. Онгоцонд суухдаа халдваргүй байсан ч тээвэрлэлийн явцад халдвар авах магадлал өндөр байна" гэв. 

УОК-ын шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Маскаа зүүцгээе аяныг өрнүүлж байна. Албадлагагүйгээр өөрсдийн эрүүл мэндийг хамгаалж, амны хаалтаа зүүцгээе хэмээн уриалж байна. Зөрчлийн тухай хуулиар амын хаалт зүүгээгүй иргэдийг 150 мянган төгрөгөөр торгох зохицуулалт бий" гэв. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ